ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

2026-05-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас нэг хувь болгон бууруулах асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулаад байна. Дэмжигч талын хувьд “ажилтай, татвар төлдөг дундаж давхаргаа хамгаалах цаг болсон” гэж үзэж байгаа бол “жасын нярав” болсон Сангийн яамныхан “улсын төсвийн орлогыг огцом бууруулах эрсдэлтэй” хэмээн болгоомжилж буй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өөрсдийн санаачилсан хуулийн төслийн талаар өчигдөр мэдээлэл өглөө.

Хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ард иргэдийн гар дээр авч буй цалин өдөр өдрөөр үнэгүйдэж байна. Монгол Улсын голч цалин өнөөдөр 2.2 сая орчим төгрөг байгаа ч амьжиргаанд хүрэлцэхгүй хэвээр байна. Хувь хүний орлогын албан татварын нийт бүрдүүлэлтийн бараг 81 хувийг тогтмол цалин авдаг иргэд бүрдүүлж байна. Монгол Улсын дундаж давхарга болсон нэг сая хүн энэ татварын гол ачааг үүрч байна. Гэвч энэ дундаж давхаргынхан өнөөдөр өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Авч буй цалин нь амьдралдаа хүрэлцэхгүй хэвээр байгаагаас залуучууд гадагшаа явах хүсэл эрмэлзэлтэй болсон. 60 хүртэлх насны иргэдийн 60 орчим хувь нь боломж олдвол гадаадад ажиллаж, амьдрахад бэлэн гэж хариулсан байдаг. Өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа махны үнэ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн. Ийм нөхцөлд иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн энэ асуудлыг зургаахан хоногийн дотор d-parliament-д 100 мянга гаруй хүн дэмжсэн нь ямар чухал ач холбогдолтой, нэн хэрэгцээтэй байгааг илэрхийлж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Сонгуулиар улс төрийн бүх намууд дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг, түүгээрээ иргэдийн саналыг авдаг. Гэвч бодит байдал дээр дундаж давхаргаа дэмжсэн үр дүнтэй бодлого хангалттай хэрэгжсэнгүй. Харин ч дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэр дор тусгай сангууд байгуулж, энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс үр шимийг хүртэж ирлээ. Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх нь чухал” гэлээ.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг дэмжигчдийн үзэж буйгаар өнөөдөр тогтмол ажил хийж, цалин авч буй дундаж орлоготой хүмүүст ирж буй татварын ачааг багасгах зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлаж буй. Гэвч нөгөө талд 10 хувь байгаа энэ татварыг нэг хувь болгон бууруулах нь тэртэй тэргүй эмзэг байгаа улс орны эдийн засагт нэг мөр унах эрсдэл бий болгоно гэдгийг Сангийн яамныхан болгоомжилж буй. Тиймээс ч Сангийн Дэд сайд Б.Хулан “Хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгох нь бодлого биш попрол” гэж мэдэгдсэн. Сангийн яам, Татварын ерөнхий газраас танилцуулсан татварын багц хуулийн шинэчлэлд жижиг, дунд бизнесүүдийн татварын дарамтыг бууруулах, тодорхой босго хүртэл нэг хувийн татварын зохицуулалтыг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ уг нь тодорхой хэмжээгээр туссан тухай албаныхан мөн ярьж байна.

Татварын ерөнхий газрын Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн “Татварын багц хуулийн шинэчлэлээр хувь хүмүүсийн тайлагнал, татварын дарамтыг бууруулах зохицуулалтууд орж байгаа” талаар ярьсан ч төсвийн орлогын тогтвортой байдлыг хамтад нь авч үзэх шаардлагатайг онцолсон байна.

Гэхдээ Сангийн яамны хувьд “Төсвийн орлого тасрах эрсдэлтэй учир нэг хувь болгох нь яавч боломжгүй” хэмээн мэдэгдсэн. Бүр жоомоо алах гээд байшингаа шатаав гэж ч айлгаж үзэв. Учир нь ХХОАТ нь улсын төсвийн тогтмол эх үүсвэрийн нэг бөгөөд энэ орлого багассанаар боловсрол, эрүүл мэнд, халамж, төрийн үйлчилгээний санхүүжилтэд дарамт ирж болзошгүй. Үүнийг учир мэдэх эдийн засагчид ч бас хэлж байна. Зарим эдийн засагчид “татварыг бүхэлд нь нэг хувь болгох нь өндөр орлоготой хүмүүст илүү ашигтай тусна” гэдгийг ч сануулж байгаа юм. Учир нь 20 сая төгрөгийн орлоготой хүн өнөөдөр хоёр сая төгрөгийн татвар төлж байгааг 200 мянга болгон бууруулбал хамгийн их ашиг өндөр орлоготой хэсэгт очно гэж тайлбарлаж байна. Тиймээс ч шаталсан татварын хувилбар яригдаж эхэлжээ

Иймээс эдийн засгийн хүрээнд “бүх хүнийг нэг хувийн татварт шилжүүлэхээс илүү шаталсан тогтолцоо хэрэгтэй” гэх санал ч гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл бага, дундаж орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлж, өндөр орлоготой хэсэгт илүү өндөр хувь хадгалах хувилбар яригдаж эхэлсэн байна. Харин зарим улстөрчдийн зүгээс төр данхар тогтолцоогоо багасгаж ачааг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж буй. Ямартай ч ХХОАТ-ыг нэг хувь болгох асуудал нь зөвхөн татвар бууруулах тухай асуудал бус төрийн оролцоо, төсвийн бүтэц, дундаж давхаргын бодит орлого, эдийн засгийн өсөлт гэсэн олон асуудлыг хамарсан бодлогын маргаан болон хувирч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
оновчлолыг зөв олохгүй бол хэт улстөржүүлж попорч болохгүй сжджв татвар бол,
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

2 цаг 11 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

2 цаг 18 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 5 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

4 цаг 51 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

8 цаг 33 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

8 цаг 33 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

8 цаг 33 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

8 цаг 33 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

18 цаг 11 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

18 цаг 18 мин