“Дэлхийн Blue Carbon (цэнхэр нүүрстөрөгч ) экосистемийг хамгаалах  санаачилга”-ын хүрээнд Туул голыг цэвэрлэлээ

56 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Гадаа +20 хэм давсан дулаахан налгар амралтын өдөр буюу 2026.05.10 Ням гарагт Улаанбаатар хотын иргэд агаар салхинд гаран, Туул голын эргээр нарлан, гэр бүлээрээ алхаж байгаа харагдана. Харин энэ өдөр Зайсангийн гүүрний доогуур Туул голын эрэг дагуу цэнхэр хантааз өмссөн залуус хичээнгүйлэн хог түүж байлаа. Тэд бол МУИС, МУБИС, Их засаг ИС, АШУҮИС, СЭЗИС, ХААИС, СУИС, Этүгэн ИС-ийн оюутан, бас ажилчин залуус бөгөөд итгэл үнэмшил, хүсэл зорилгоороо нэгдсэн Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Бурханы сүм)-ийн оюутан сайн дурынхны баг ASEZ-ийн (asez.org) гишүүд юм.

“Дэлхийн Blue Carbon экосистемийг хамгаалах санаачилга”-ын хүрээнд үдээс хойш 13:00 цагт ASEZ-ийн гишүүд болон тэдний гэр бүл, найз нөхөд нийлээд 90 орчим хүн цуглаад Туул голын эрэг дагуух 3 км орчим талбайг хоёр цаг гаруйн хугацаанд самнан 100 гаруй шуудай буюу 1,5 тонн орчим хог хаягдал түүж цэвэрлэлээ. Туул гол нь Улаанбаатар хотын 1.5 сая орчим иргэний ундны усны эх үүсвэр бөгөөд үйлдвэрийн хэрэглээний усны 80 гаруй хувийг хангадаг. Гэвч сүүлийн жилүүдийн хэт хурдацтай хотжилтын улмаас голын эрэг дагуу ахуйн болон хуванцар хог хаягдал ихээр хуримтлагдаж, яаралтай цэвэрлэгээ хийх шаардлагатай байдаг болжээ. ASEZ-ийнхан хуванцар сав, гялгар уут, хуучин дугуй, янз бүрийн төмрийн хаягдал, бүр машины бүтэн хучлага, бүрээс, урт сандал зэрэг (голын хажууд машинаа угаахдаа гаргаж хаясан бололтой) зэрэг төрөл бүрийн ахуйн хог хаягдлыг нямбайлан түүж цэвэрлэв.

ASEZ-ийн төлөөлөгч “Энэ удаагийн үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн Blue Carbon болон байгаль орчны талаарх ойлголт сайжрах боломж бүрдэнэ гэж найдаж байна. Цаашид ч дэлхийн байгаль орчныг сэргээх үйл хэрэгт оюутнууд манлайлан оролцсоор байх болно” хэмээн хэллээ.

“Blue Carbon” гэдэг нь давсархаг намаг, мангровын ой зэрэг далайн экосистемд шингэж, хадгалагддаг нүүрстөрөгчийг хэлдэг. ASEZ нь далайн экосистемийг хамгаалахын тулд эх газрын гол мөрөн, далан, голын эрэг орчмоос эхлэн далай тэнгист хүрэх бүхий л хэсгээс хуванцар хог хаягдлыг цуглуулж, иргэдийн байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг давхар явуулж байна. Энэхүү аян нь “Дэлхийн далайн өдөр” болох 6-р сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

“Нэг удаагийн цэвэрлэгээний үйл ажиллагаа хангалтгүй гэж бодож байгаа. Өнөө үед хуванцар бохирдол ямар байр байдалтай байгаа, хаанаас үүсэж байгаа талаар иргэд сайн ойлгох, мэдээлэлтэй болох хэрэгтэй. Мөн хуванцар үйлдвэрлэлээс авхуулаад хэрэглээд хаягдал болох хүртэлх бүх үйл явц нь ил тод зохион байгуулалттай байх хэрэгтэй. Хуурай газар дээр үүсэж байгаа хуванцрууд гол мөрөн, далай тэнгис рүү хэрхэн бохирдол болж орж байгааг нь системтэйгээр сайн хянаж чадах юм бол илүү бодитой өөрчлөлт гаргах байхаа гэж бодож байна” хэмээн ASEZ-ийн гишүүн Г.Сайханцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.

Оюутан залуусын өнөөдрийн сайн дурын үйл ажиллагаанд төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлэв. Хан-Уул дүүргийн 11-р хорооны Засаг дарга С. Ариунтуяа болон тус хорооны ажилтан нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж залууст урам хүч өгөх үг хэлснээс гадна бээлий болон шуудайгаар хангаж өгсөн байна. Мөн “Бид Туул голынхон” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д. Лхагвадорж зорьж ирээд бээлий, маск гардуулан өгч дэмжлээ.

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Сайдын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Монгол Улсын усны зөвлөх инженер, профессор И.Батцэцэг мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцон, залууст хандан үг хэлэхдээ, “ASEZ-ийн оюутнууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах гэсэн уриатайгаар байгаль орчноо цэвэр байлгах сайн дурын үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа нь ихэд сайшаалтай байна. Бид энэ Туул голоо хамгаалж, хог хаягдалгүй байлгахын төлөө насаараа шуудай бариад цэвэрлэж ирсэн. Өнөөдөр ч би залуус та бүхэнтэй мөр зэрэгцэн шуудай бариад хамт цэвэрлэнэ. Туул голоо хамгаалж, цэвэр тунгалаг байлгах нь Улаанбаатар хотын иргэн бүрийн журамт үүрэг байх ёстой гэж би боддог” хэмээн яриад шуудай аван хог түүж, оюутан залууст өөрийн биеэр манлайлал, үлгэр дуурайл үзүүлэхэд хичээл зүтгэл гаргалаа.

“Өнөөдөр манай нийслэл хотын дундуур урсдаг Туул гол, тэр дундаа нийслэл хотын ундны эх үүсвэрийн, төвийн эх үүсвэрийн дээр байж байгаа хог хаягдлыг цэвэрлэж байгаа энэ үйл ажиллагаанд нь оролцож байгаадаа маш их баяртай байна. Хүн харахад хог түүж байгаа юм шиг боловч энэ бол зүгээр хог түүж байгаа биш, борооны улирал эхэлж байгаа энэ үед борооны усаар дамжаад гүний ус руу шингэж орж мэдэхүйц вирус, нянг байхгүй болгоход маш их нөлөөтэй ажил болж байгаа юм. Агаар, хөрс, усанд нөлөөлөхөөс гадна бүх нийтийн эрүүл мэнд, ургамлын, ялангуяа хүний эрүүл мэндэд маш их өгөөжтэй үйл ажиллагаа явуулж байна. Оюутан залуус эх дэлхийгээ хайрлаж хамгаалахын төлөө нэгдэж байгаад, бас байгаль, дэлхий гэж юу вэ, энэ ажил, амьдрал маань хэнийх вэ гэдгийг мэдэж, мэдэрч байгаад нь би маш их баяртай байна” хэмээн Байгаль орчин хаягдлын салбарын үндэсний зөвлөх Г. Лхагвасүрэн ярьсан юм.

ASEZ-ийн үйл ажиллагаа нь нэг удаагийн арга хэмжээгээр хязгаарлагддаггүй бөгөөд тогтвортой үргэлжилдгээрээ онцлогтой. Тэд өмнө нь ч Туул гол болон Улаанбаатар хотын Сэлбэ гол орчимд байгаль орчны цэвэрлэгээ тогтмол зохион байгуулж, бүс нутгийн экосистемийг сэргээхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Үүнээс гадна их дээд сургууль болон хотын төвийн цэвэрлэгээний ажилд ч идэвхтэй оролцдог. Тухайлбал Их Засаг их сургууль болон Отгонтэнгэр их сургууль орчимд байгаль хамгаалах сайн дурын ажил зохион байгуулж, оюутнуудад таатай сургалтын орчин бүрдүүлэх, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Олон улсын сайн дурынхны баг ASEZ-ийн нэр нь “Save the Earth from A to Z” буюу “Эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аварцгаая” гэсэн утгатай бөгөөд “Оюутнууд дэлхийг өөрчилнө” гэсэн санааг агуулдаг. Тус байгууллага дэлхий даяар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, бүс нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээнд оролцох, гамшгийн үеийн тусламж үзүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж, их дээд сургууль, засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран бодит өөрчлөлт авчирсаар байна. Энэхүү үйл ажиллагааныхаа төлөө Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Ерөнхий нарийн бичгийн даргын шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, Перугийн Конгрессын хүндэт одон, “Ногоон ертөнц”, “Ногоон алим” зэрэг 500 гаруй шагнал урамшуулал хүртжээ.

ASEZ-ийн үндэс болсон Бурханы сүм нь дэлхийн 175 орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан глобал сүм юм. 4 сая гаруй итгэгчид Библийн үнэнд тулгуурлан Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэж, анхны сүмийнхний сахиж байсан шинэ гэрээний сургаалыг дагадаг. “Хөршөө өөрийн бие мэт хайрла” гэсэн Христийн сургаалыг хэрэгжүүлэн нийгэмд тустай 47 мянга гаруй сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд дэлхийн олон орны эв нэгдэл, хөгжилд хувь нэмэр оруулсныхаа төлөө 5800 гаруй шагнал хүртсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Дэлхийн Blue Carbon (цэнхэр нүүрстөрөгч ) экосистемийг хамгаалах  санаачилга”-ын хүрээнд Туул голыг цэвэрлэлээ

Гадаа +20 хэм давсан дулаахан налгар амралтын өдөр буюу 2026.05.10 Ням гарагт Улаанбаатар хот

56 мин
Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

2 цаг 27 мин
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилжээ

2 цаг 43 мин
Н.Мягмар: Арбитрын шийдвэрээр Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээж, цолыг нь буцааж олгох боломжгүй

Н.Мягмар: Арбитрын шийдвэрийнх нь дагуу тухайн бөхийн барилдах эрх сэргэх, цолыг нь буцааж олгох боломжгүй

2 цаг 52 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлжээ

8 цаг 29 мин
“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”

Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт буюу Башлуугийн Жамсранжав 1884 онд Засагт хан аймгийн нутаг б

12 цаг 41 мин
АНУ-ын визний шинэ бодлого их сургуулиудад дарамт болж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Трампын захиргаа гадаад оюутнуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөл

12 цаг 41 мин
Бразил, Испани, Ирланд болон Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яамаа нээнэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ф

12 цаг 41 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Улс орны үндэсний аюулгү

Өчигдөр 13 цаг 55 мин
Б.Батцэцэг: Хуучин, хэвшмэл загвар шинэ бодит байдалдаа багтахаа больсны дохио нь тэр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг саяхан duuren.life  сайтад сэтгүүлч Б.Энхцэцэгт дэлгэрэнгүй я

Өчигдөр 13 цаг 54 мин