Төсвийн тодотголыг наадмаас өмнө хийхээр төлөвлөжээ

2026-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Н.Учралын Засгийн газар байгуулагдахдаа 2026 оны төсвийн хуульд тодотгол хийнэ гэж мэдэгдсэн.  Тэгвэл Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар төсөвт гурав ба түүнээс доош сард өөрчлөлт оруулахгүй гэж заасныг өөрчилөхөөр оруулж ирсэн. Учир нь Засгийн газар ирэх сард төсвийн тодотгол өргөн барьж наадмаас өмнө батлуулна гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлсэн.

Тэрээр "Дэлхийн нийтэд эдийн засаг нөхцөл байдал богино хугацаанд хурдтай өөрчлөгдөж байна. Улс орнууд янз бүрийн хариу арга хэмжээ авч байна. Манайх Төсвийн хүрээний мэдэгдлээ зургадугаар сарын 1-нд батлана. Түүнээс хойш гурван сар хөдөлгөхгүй, есдүгээр сарын 1-ээс тодотгол хийх эрх үүснэ. Төсвийн тэнцлийн алдагдал, шатахууны үнийн өсөлт, валютын нөөц зэрэг асуудлууд үүснэ. Тиймээс төсвөө хурдан тодотгоод Засгийн газар хурдтай хариу арга хэмжээ авъя гэж байгаа юм. УИХ зургадугаар сарын 1-нд Төсвийн хүрээний мэдэгдлээ баталлаа, Засгийн газар тодотголоо өргөн барина. Тэгвэл наадмаас өмнө төсвийн тодотголоо хийнэ. Тэгэхгүй бол 2025 оны төсөв 2026 ондоо үргэлжлээд 2027 ондоо давж үргэлжлэхээр байна. 2025 онд 2026 оноосоо нэг их наядыг авч давсан" гэсэн юм.

Тиймээс өнөөдөр маргаашдаа төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүсээгүй ч ирэх сард шатахууны хил үнээс шалтгаалж төсвийг тодотгоно гэдгийг салбарын сайд З.Мэндсайхан мөн хэлж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин