Н.Мягмар: Арбитрын шийдвэрээр Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээж, цолыг нь буцааж олгох боломжгүй

2026-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр допинг хэрэглэсэн асуудлаар  Арбитрын шүүхэд хандаж, шүүхээс комисс процессын алдаа гаргасан тул шинжилгээг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг энэ сарын 11-нд гаргасан. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Дээрх байгууллагаас албан ёсны шийдвэр нь бидэнд ирсэн тохиолдолд цаашдаа яахаа шийдвэрлэнэ. Одоогоор гаргасан шийдвэрийнх нь дагуу тухайн бөхийн барилдах эрх сэргэх, цолыг нь буцааж олгох боломжгүй. Асуудал бүрэн шийдэгдээгүй байхад шийдэгдчихсэн мэтээр мэдээлэх нь буруу юм. Ямар учраас хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг нь албан бичгээр авсныхаа дараа маргах боломжтой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзэхэд допингийн шинжилгээ авсан Монголын Допингийн Эсрэг Байгууллага буюу МОНАДА-гийн үйлдлийг л буруутгасан гэж ойлгосон. Тиймээс яг ямар үйлдэлд нь буруутгаж байгааг нь албан ёсоор тодруулах шаардлагатай. Хоёрдугаарт МОНАДА-г хариуцсан албаныхантай нь уулзана. Яагаад шаардлагатай баримтыг гаргаж ирээгүйг тодруулна. Шинжилгээ авахад шаардагдах бүх юмыг нь бэлдсэн. Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн байгууллагаас төлөөлөл байлцуулаад шинжилгээ авах өрөөнд камерын бичлэг, шинжилгээ өгч буй бөхчүүд өөрсдөө гэрч дагуулж ордог гэх мэтээр олон баримт байгаа. Эдгээр баримтыг яагаад ил гаргаагүй юм, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэх мэтээр олон юм бий. Миний харснаар процессын жижиг алдаанд дөрөөлж нэг талыг барьсан шийдвэр гаргачхав уу гэж би хувьдаа харж байна. Н.Өсөхбаярын хувьд допингийн зөрчил илэрснийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй. Тухайн үедээ үр дүнгийн удирдлагын баг дээр ирээд Б сорьцоо өгөхгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр үр дүнгийн удирдлагын баг, бөхийн салбар хороо, зохион байгуулах хороог буруутгаагүй. Тиймээс МОНАДА баримтуудаа ашиглаагүй учраас энэ нь нотлогдохгүй байна, процессын алдаа гаргасан байна гэж үзэнгүүтээ нэхэмжлэгчийн талд шийдчихэж байгаа юм. МОНАДА-гийн зүгээс баримтуудаа гаргаж өгөөгүй нь ямар шалтгаантайг бид мэдэхгүй. Эргэлзэж байгаа учраас албан ёсны шийдвэр гарсны дараа бид хуралдаад асуудлаа ярилцана. Олон Улсын Допингийн дүрмээ зөрчсөн давж заалдах комиссын шийдвэр гаргаж байгаа нь бодууштай зүйл. Бидэнд ирсэн мэдээллээр ирэх зургаадугаар сард Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага (WADA)-аас давж заалдах комиссын гаргаж байгаа шийдвэрт мэдээлэл авах зорилгоор төлөөлөгчид ирнэ гэж би ойлгосон" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин