Бразил, Испани, Ирланд болон Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яамаа нээнэ

2026-05-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот, Австралийн Холбооны Улсын Сидней хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг зөвшилцөх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын үед гадаад орнуудад нээхээр төлөвлөж байгаа Элчин сайд яам, Ерөнхий консулын газруудын талаарх мэдээллийг танилцуулав.

Тэрээр "Бразил улсад Элчин сайдын яамаа дахин нээх, Испани улсад Элчин сайдын яам шинээр нээх, Ирланд улсын Дублин хотод Ерөнхий консулын газар нээх, Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яам нээх асуудлыг олон жилийн турш ярьж байгаа. Бүс нутгийн болон хамтын ажиллагаануудаа үнэлж, эрэмбэлж байгаад дээрх газруудад дипломат төлөөлөгчийн газар нээхээр төлөвлөөд байгаа.  Мадрид хотод Элчин сайдын яамаа зургаан орон тоотойгоор нээх зайлшгүй шаардлага бий. Испанийн талаас энэ хүсэлтийг хүлээн авч, гадаад яамд хоорондын ажил ерөнхийдөө бэлэн болсон. Уг дипломат төлөөлөгчийн газрыг нээх зардлыг ГХЯ төсөвтөө оруулсан байгаа.Бид бүс нутагтаа болон бүх тивд Монгол Улсын төлөөлөл байх ёстой гэж үзэж байгаа. Мөн хилийн чанад дахь иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд таван Элчин сайдын яаманд консулын хэлтэс нэмж байгуулсан.Одоогоор манай улс Латин Америкийн орнуудад ямар ч Элчин сайдын яамгүй байна.

Бразил улсад байсан Элчин сайдын яамаа эдийн засгийн хүндрэлээс болоод хаасан. Олон жил хөөцөлдөж байж нээсэн Элчин сайдын яамыг хаасан нь дипломат харилцаанд таагүй үйл явдал болсон. Элчин сайдын яамаа эргээд нээх шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг дараагийн удаа оруулж ирэхээр бэлдсэн байгаа.Манай аж ахуйн нэгжүүд ноос ноолуур, арьс шир, махны чиглэлээр Испани улстай хамтарч ажилладаг. Тус улсад Элчин сайдын яамаа нээх хүсэлтийг бид олон жилийн турш тавьсаар ирсэн ч төсөв мөнгөний асуудлаас болоод чаддаггүй байсан. Өнгөрсөн жил гадаад хэргийн сайдын хувиар Испанид айлчлах үеэрээ айлын гадаад яамтай тохироод Элчин сайдын яамаа зургаан орон тоотойгоор нээхээр болсон. Ирландад Монголчууд олноор суурьшдаг ч консулын үйлчилгээ алслагдсан учир авч чаддаггүй. Тиймээс консулын газар нээх боломж нөхцөлийг айлын талтай ярилцаж байгаа. Хурдтай хөгжиж байгаа, эдийн засгийн хувьд хамтарч ажиллах боломжтой, улс төрийн ч ач холбогдолтой гэж үзсэн учраас  Африкийн Кени улсыг сонгож Элчин сайдын яамаа байгуулахаар яриа хэлэлцээр эхлүүлсэн" гэв.  Мөн тэрээр “Франкфурт хотод Ерөнхий консулын газар байгуулахад 606 мянган ам.доллар шаардлагатай бол Сидней хотод 597 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд тус бүр дөрвөн орон тоотой байхаар төлөвлөжээ. Үүнд шаардагдах төсвийг Гадаад харилцааны яамны батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлнэ. Франкфуртын нисэх онгоцны буудал нь манай улсын иргэдийн гуравдагч оронд зорчихдоо дамжин өнгөрдөг гол зангилаа бүс бөгөөд 2024 онд МИАТ компанийн нислэгээр 42,500 иргэн зорчсон байна. Түүнчлэн ХБНГУ-д 2025 оны байдлаар 9,000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5,300 орчим нь Франкфурт хотын ойролцоо таван мужид амьдарч байна. Харин Австралийн Холбооны Улсад 2025 оны байдлаар 24,650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь хилийн чанадад амьдардаг монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм" хэмээв.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр АБГББХ-ны санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

 

Х.Тэмүүжин: Гүтгэх агуулгыг хэт ерөнхий байдлаар томьёолсон учраас ҮХЦ хууль зөрчсөн гэж үзсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Гүтгэх гэмт хэргийн тодорхойлолтыг хоёрдмол утгагүйгээр тусгах хэрэгтэй. Гүтгэсэн эсэхийг хэн, яаж тогтоох вэ" УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14-ийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. 13.14 буюу "худал мэдээлэл тараах" гэдэг гэмт хэрэг дотор гурван өөр гэмт хэргийг заасан буюу өргөн агуулгатай байсан. Худал мэдээлэл тараах гэдэг нь уламжлалт гүтгэх гэдгээс тэс өөр ойлголт юм билээ. Ер нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улс орнууд шинээр хуульчилж буй гэмт хэрэг. Худал мэдээлэл тараах гэдэг анх бараг манай хоёр хөршөөс эхэлсэн байх. Худал мэдээлэл тараасны улмаас хүний амь нас эрсэдсэн, нийгэмд үзэн ядах буюу дайсагнал хавтгайрч, олон нийт хуваагдсан, эд хөрөнгийн томоохон хохирлууд учирсан гэх мэт объектив хохирлуудыг бичиж байгаад ийм байдал үүссэн бол худал мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцно гэдэг зарчмыг тавьсан юм билээ.  Манайх энэ төрлийн гэмт хэргийн гарчгийг тавьчхаад дотор нь гүтгэх, доромжлох маягийн гэмт хэрэг гээд биччихсэн. Хэт ерөнхий байдлаар томьёолсон учраас ҮХЦ хууль зөрчсөн гэж үзсэн" гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Нийтийн "албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал, үйл ажиллагаатай нь холбогдуулж шүүмжилсэн" гэж бичсэн байна. Дээр нь "үзэл бодлоо илэрхийлсэн бол" гэжээ. Эдгээрийг яаж ялгаж байгаа вэ. Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг олон нийтэд тараасан этгээд" гэж байна. Энэ заалтад хууль, хяналтын байгууллагын хүмүүс багтаж байгаа юу? "Тэр нөхөр шалгагдаж байгаа" гээд л сүүлийн үед шууд ярих боллоо. Ингэж болох юм уу?" гэсэн асуултыг тавив. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсвэл эрхэлж байсан хүнийг албан тушаал, үйл ажиллагаатай нь холбогдуулж шүүмжилсэн бол шууд гэмт хэрэг болохгүй гэдэг агуулгыг тусгасан.   Мөн нийтийн албан тушаалтан өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл, иргэдийн гомдол ирсэн бол түүний эсрэг шууд шүүхэд хандахгүй гэсэн санаа бий. Та тайлбар хийх үүрэгтэй гэсэн үг юм.Шүүмжлэхийг гүтгэхээс ялгаж бичсэн. Шүүмжлэх гэдэг олон нийт нийтийн албан тушаалтныг үйл ажиллагаатай нь холбогдуулан хардаж, эргэлзэж асуулт асуух эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шүүмжлэлтэй хандсаныг гэмт хэрэгт оруулахгүй. Гүтгэх гэдэг нь худал эсвэл хуурамч мэдээллийг мэдсээр байж тараах гэсэн үг" гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 91 (7833)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

2 цаг 11 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

2 цаг 18 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 5 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

4 цаг 50 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

8 цаг 33 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

8 цаг 33 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

8 цаг 33 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

8 цаг 33 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

18 цаг 11 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

18 цаг 17 мин