Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

2026-05-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Duuren.Life" сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг" ярилцлагадаа цаг үеийн асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг " Ард түмнийг өглөө бүр улс төрийн хов жив, харлуулалт, өшөө авсан мэдэгдэл, авлигын дуулианаар биш, харин энэ улс урагшилж болно, бид хамтдаа илүү дээр амьдарч чадна гэсэн дотоод итгэлээр сэрээдэг төр л жинхэнэ төр байдаг. Энэ бол зүгээр мэдээллийн хэрэглээний өөрчлөлт биш. Энэ бол төр, нам, нийгмийн харилцаа ямар түвшинд очсоны шинж. Ард түмнийг урагш харуулахын оронд доош чангааж, нийтээр нь бухимдал, хорсол, хов живийн сэтгэлзүйд барьцаалж буй улс төр эцэстээ өөрийнхөө нэр төрийг унагадаг. Хамгийн аюултай нь хүмүүс аажмаар үүндээ дасчихдаг. Улс төрөөс хөгжил дэвшлийн тухай үг, том зорилгын тухай яриа, аз жаргалын тухай төсөөлөл биш, харин ээлжит дуулиан, ээлжит гүтгэлэг хүлээдэг болдог. Тэр үед улс төр үндэстнийг удирдах биш, түүний доод зөнг дагаж эхэлдэг. Энэ бол доройтол. Сэрүүлэг нь бос, ажилдаа яв, сур, бүтээ, хөгж, итгэ, хамтдаа урагшил гэж дуудах ёстой байтал одоо хэн нь хэнийг барив, хэн нь сүрдүүлэв, хэн нь юу цацав гэж дуудаж байна. Ийм сэрүүлэг эцэстээ ард түмнээ туйлдуулдаг, дөжрүүлдэг. Улс төрд итгэхээ больдог. Төрийг дорд үзэж эхэлдэг. Хөгжил дэвшлийн тухай том яриа ч хоосон сонсогддог. Улс төрийн зорилго жижигрэх нь ард түмнийг нэгтгэх өндөр санаа намын дотоод өс хонзон, эрх ашгийн мөргөлдөөнд дарагдаж байгаагийн шинж шүү дээ.Миний бодлоор Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг зүгээр нэг яамны сайдын албан тушаал гэж ойлговол дутагдалтай. Энэ бол улсын нэрийн өмнөөс үг хэлдэг, тусгаар тогтнолынхоо өмнөөс тайлбар өгдөг, түүхийнхээ өмнөөс хариуцлага үүрдэг алба. Манай орчин цагийн төрийн гадаад харилцааны суурийг тавьсан түүх бол анхны сайд Чин ван Ханддоржоос эхлээд эх орноо авч үлдэхийн төлөөх үйл хэрэг байсан. Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, төр улсаа дэлхийд таниулахад гадаад хэргийн асуудал орших эс оршихын тэмцэл байлаа. Гэхдээ энд нэг зүйл нэмж хэлэх ёстой. Эх оронч байна гэдэг зөвхөн сүртэй үг хэлэхийг хэлдэггүй. Заримдаа эх орончийн хамгийн хэцүү дүр бол чанга хашгирах биш, харин дуугаа зөв хэмжээнд барьж, үгээ зөв мөчид хэлж, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг. Гадаад харилцааны сайдын алба ийм л алба" гэжээ. 

Ярилцлагын дэлгэрэнгүйг:Duuren.Life - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
18
1
0
1
0
0
Зөвийг бичжээ. Батцэцэг сайдад итгэж хүндэлдэг ээ. Монголчууд бид эх орондоо хайртай, нэр хүндийг нь өргөж хамгаалж хүндэлдэг бх ёстой. Ухаантай баймаар бна. Монгол хүн бие биедээ хайртай, алдаа оноог нь зүгээр л хэлчихдэг, хэрүүл хараалгүй амьдармаар бна. Харааж зүхэгчдийг монгол хүн биш, гадны хөлснийхөн гэж боддог. Жинхэнэ монгол хүн бол хэлсэн хийсэн үйлийн үр хэзээ нэгрт чинь үгүй гэхэд үр удамд нь хүрнэ гэдгийг мэддэг. Сайхан эх орныхоо, өөрсдийнхөө төлөө хамаг хүчээрээ ажиллаж амьдарцгаая. Бид чадна. Хов жив сөнөтүгэй
Зөнөг өвөө
Төрийн бодлого тодорхойгүй болохлоор л ийм байгаа юм даа. Манайхны боловсролын илрэл.
Батцэцэг бол шуналын хүүдий
Ж.Батжаргал
Батцэцэг сайдад бас атаархаад эхэллээ, мундаг эмэгтэй сайд. Монгол эмэгтэй залуу хүн, чадвартай байх, гоё байх, мэдлэгтэй байж яагахд болохгүй гэж, сайддаа амжилт хүсье
Зочин
Сайн ажиллаж буй нэгнээ заавал нэр төрийг гутаах гэдэг улс төр яваад байх юм. Төсөл тендерийг журмын дагуу шалгараад авсан байхад юу нь буруу болдог юм. Компанийг нь өөр хүн удирдаад явдаг хуультай. Энэ журмаар явсан байна.
Монгол Улсын иргэн
Зөв байна. Гэхдээ тендертэй холбоотой асар их мөнгөний асуудлуудаа цэгцлээд, нэрээ цэвэрлээч. Үнэхээр буруугүй юм бол юунд нь жийрхээв ээ. МОНГОЛ ТӨРИЙН ЖИНХЭНЭ ЗҮТГЭЛТЭН ХҮН БОЛ ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ, ШУНАЛЫН, БИРДИЙН СЭТГЭЛГҮЙ, БИЕ СЭТГЭЛЭЭ ЗӨВХӨН ТӨР, УЛСДАА ЗОРИУЛСАН, ҮНЭНЧ ШУДАРГА АЛСЫН ХАРААТАЙ, ХОЛЧ УХААНТАЙ, ГАДНЫ НӨЛӨӨНД АВТДАГГҮЙ, МЭДЛЭГ, ОЮУН ТӨГӨЛДӨР БАЙХ ЁСТОЙ.
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин