Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

2026-05-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /05.11/ мэдээлэл өглөө. Тэрээр "Иргэд E-Mongolia системээр дамжуулан Үндэсний баялгийн сан дахь өөрийн хуримтлалын үлдэгдлийг харах боломжтой болсон. Одоогийн байдлаар иргэн бүрийн хуримтлалын санд дунджаар 306 мянган төгрөг төвлөрөөд байна. Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өгөөжийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, хүн бүрт тэнцүү хуваарилж байгаа бөгөөд энэ дүн цаашид нэмэгдэнэ. Энэ ондоо багтаан 500 мянган төгрөгт хүрнэ гэж тооцож байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны тавдугаар сард баталсан. Гэхдээ орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээр хийхэд ихээхэн хугацаа шаардлагатай. Г.Дамдинням сайдын хэлснээр энэ ажилд 55 жил ч зарцуулагдаж болзошгүй. Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.Монгол Улсад хэн хөрөнгө оруулах вэ гэдэг итгэл, урам зориг буурч байна. Тэгэхээр бид цаашдаа ойлгомжтой, тодорхой байдлаар асуудалд хандах ёстой.

“Орона майнинг”-тай хийсэн гэрээний үеэр энэ хэлэлцээрийг ахалж ажилласан хүний хувьд монголчууд өөрсдийн санхүүгийн моделио боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний дагуу төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулсан бөгөөд өсөн нэмэгдэх АМНАТ-ыг мөн тооцсон. Тухайн үед тусгай АМНАТ-аар орлуулсан хэсгийг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар орлуулсан хэсэг нь шууд баялгийн сан руу ордог зохицуулалтыг хийсэн. Тэгэхээр энэ жишгийн дагуу явах нь хамгийн зөв зарчим.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Бид орон нутгийн хөгжлийн сангийн 10 хувийг 15 хувь болгоод аймаг, суманд нь хуваарилдаг болж байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлэх гэж байна. Ингээд ирэхээр хариуцлагатай уул уурхай хөгжих буюу нэгэнт лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахад, орон нутгийн иргэд дэмжих хандлага нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс бид стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялгийн санд хуваарилах тухай гэсэн бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого гарсан.

Г.Занданшатар сайдын үед  өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу багтаж байгаа нь ойлгомжгүй байна.  Тэгэхээр энэ хуулиар 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Хоёрдугаарт тусгай АМНАТ-ын хувь хэмжээг хуульчилж өгнө. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь дээр дурдсан баялгийн санд шууд очдог болвол өнөөдрийн 306 мянган төгрөг цаашид өсөх боломжтой. Бид үүнийг өмнө нь хийж чадаагүй. Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийнэ гэвэл маш их цаг алдана. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчин эмзэг байгаа үед эрсдэлтэй. Тэгэхээр 60 хувийн өгөөжийг хуульчлана, тусгай АМНАТ дээрээ харин бүгдээрээ хэлэлцээр хийгээд явбал энэ хууль батлагдсаны дараа ард түмэн газрын баялгийн  дийлэнхийг эзэмшинэ. 60 хувийн өгөөж авна. Тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь баялгийн сан руу явна. Энэ хууль гарсны дараа дахиж хэлэлцээр хийх шаардлагагүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин