Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

2026-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Duuren.Life" сайтад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрээр "Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг" ярилцлагадаа намын дотоод асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Нам амьд байгаа бол сэтгэлгээний өөрчлөлт хөдөлгөөн зайлшгүй шүү дээ. Үзэл санааны зөрөлдөөн байж болно. Амьд, хөдөлгөөнтэй нийгэмд шинэ, хуучин хоёр заавал зөрчилдөнө. Тэгэхээр энэ бол бэрхшээл биш. Харин зөрчил ямар шинж чанартай, ямар зорилгын төлөө байна вэ, эцэстээ улс орноо хаашаа авч явах вэ гэдэгт л гол асуудал бий. Миний бодлоор гол аюул нь улс төрийн маргаан улс орны эрх ашгаас давж, намын дотоод зөрчил төрийн жинхэнэ зорилгыг бүдгэрүүлж эхлэх тэр мөч. Нам бол хэрэгсэл болохоос зорилго биш шүү дээ. Төр ч аль нэг нам, бүлэглэлийн өмч биш. Эрх мэдэл наймаалцдаг зүйл биш. Хэрэв бид энэ энгийн үнэнийг мартвал өнөөгийн энэ байдал аюулын шинжтэй болно. Сүүлийн жилүүдэд би нэг зүйлд улам бат итгэх болсон. Улс орныг гадны аюул тэр болгон сүйрүүлдэггүй юм байна. Харин ард түмний төрдөө итгэх итгэл алдагдахад улс дотроосоо хэврэг болдог юм байна. Итгэлцэл алдагдах нь эдийн засгийн хүндрэл, гадаад дарамт, улс төрийн өрсөлдөөнөөс ч илүү ноцтой. Яагаад гэвэл төрийн жинхэнэ хүч нь захирах, эрхшээх хүчинд бус, иргэддээ “энэ төр биднийх, бидний төлөө байдаг, алдаа гаргасан ч засах чадвартай” гэсэн дотоод итгэл төрүүлж чаддагт оршдог. Өнөөдөр манай намд ч, ер нь Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил  биш ёс суртахууны сорилт гэж бодож байна. Бид төрийг юу гэж ойлгодог вэ? Албан тушаалыг юу гэж үзэж байна вэ? Олон нийтийн итгэлийг юугаар хэмжих вэ? Бидний улс төрийн тэмцэл улс орныг хүчтэй болгож байна уу, эсвэл ард түмний итгэлийг сулруулж байна уу? Энэ асуулт бүрийн цаана Монголын ирээдүйтэй холбоотой хариуцлага бий" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин