Улаанбаатарт “Азийн аялал жуулчлалын форум-2026” болно

2026-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Ази тивийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлого тодорхойлогчдын хамгийн том уулзалтуудын нэг болох 15 дахь удаагийн “Азийн аялал жуулчлалын форум” (ATF-2026) ирэх 2026 оны зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн форум “Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын Азийн парадигм” сэдвийн хүрээнд болох бөгөөд Азийн улс орнуудын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулах онцлогтой.

Форумыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Hong Kong Polytechnic University хамтран зохион байгуулах юм.

1993 онд анх суурь нь тавигдсан тус форум нь аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын хэмжээнд судалгаа, туршлага солилцох, хамтын ажиллагааны сүлжээ бий болгох зорилготой аж. Мөн маркетинг, менежментийн шинэлэг шийдэл, бүс нутгийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцдэгээрээ онцлогтой.

Форумын хүрээнд:

-Хиймэл оюун ухаан, үйлчилгээний робот, дижитал шилжилт зэрэг технологи, инновац;

-ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын тогтвортой бодлого;

-Соёлын, эрүүл мэндийн, байгалийн болон хөдөө орон нутгийн аялал жуулчлал;

-Боловсрол, менежмент, зорин очих газрын маркетинг зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөнө.

“Азийн Аялал Жуулчлалын Форум” өмнө нь Индонез, БНХАУ, Өмнөд Солонгос, Франц зэрэг 12 улсад 14 удаа зохион байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд 2024 онд Палембанг хотод болсон байна.

Эх сурвалж: Polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

6 цаг 32 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

6 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

15 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

15 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06