Үндсэн хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрээс давсан эрх мэдэлтэй хотын даргын шийдвэрийг Захиргааны шүүх яахыг харах л үлдэв  

2026-05-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Монгол Улсын Үндсэн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт “Монгол Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан байдаг.

Гэтэл  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр А/371 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн талаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” 73 дугаар тогтоол нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг баталж, гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тус 2008 оны Нийслэлийн өмч хувьчлах комиссын  73 дугаар тогтоолыг  “Илт хууль бус захиргааны акт” гэсэн дүгнэлтийг  гаргуулжээ.

Засаг даргын газар хэлтсийн  дарга нараараа бүрдүүлсэн ажлын хэсэг нь Хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн хянан хэлэлцсэн тогтоолыг байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт гарган тухайн тогтоолыг илт хууль бус захиргааны акт гэж дүгнэж байгаа нь Нийслэлийн засаг дарга Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үл тоон, түүнийг ноцтой зөрчиж байгаа, захиргааны үйл ажиллагааг өөрийн дур зоргоор, хувийн ашиг сонирхлоор явуулж буйг харуулах баримт.

Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь өөрийн эрх мэдлээ урвуугаар ашиглан үл тоож, шүүхээр дүгнэгдсэн үйл баримтыг өөрийн байгуулсан ажлын хэсгээрээ дахин дүгнүүлж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий байгууллагуудаар хотын захиргааны шийдвэрүүдийг гаргаж, шүүхийн шийдвэрийн эсрэг бусдад шилжүүлэн тэдгээр байгууллагуудыг хохирогчоор татан оролцуулах хүсэлтийг удаа дараа хотын захиргаанаас гаргах зэргээр Хотын захирагчийн зүй бус үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх үйл явцыг хойшлуулсаар жил гаруйн хугацааг өнгөрөөсөн байна.

Цаашлаад шүүх эрх мэдлийг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг ийнхүү үл тоож, түүнийг ноцтой зөрчиж буй Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргын хууль зөрчих, иргэд аж ахуйн нэгжийг илтэд доромжилсон басамжилсан энэ үйл ажиллагааг Шүүх хэрхэн шийдвэрлэхийг түмэн олон, төрийн түмэн нүд харж байна.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлс бол хууль дээдлэх ёс, хүний эрх. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар гэж хууль шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй энэ албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүдийг нэг нэгээр үзье гэх мэтээр басамжлан, иргэдийг иргэдийнх нь эсрэг турхирах, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх, ялангуяа байгаль орчны төлөө эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ялгаварлан гадуурлах үйл ажиллагааг Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхээс айж эмээлгүйгээр дур мэдэн явуулж байна.

Эцэст нь, энэхүү хэрэг нь энгийн нэг газрын маргаанаас давж, хууль дээдлэх зарчим, төрийн шийдвэрийн хариуцлага, шүүхийн шийдвэрийн бодит хэрэгжилт, улмаар олон нийтийн итгэлд нөлөөлөх томоохон асуудлуудад чиглэл өгөх цаашид ийм ижил төрлийн маргаанд жишиг тогтоох чухал ач холбогдолтой тул Шүүх хэрхэн шийдвэрлэхийг нийтээрээ харж байя.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
2
0
0
Дарангуйлагч хувийн өмчийг устгах зорилготой дураарай хууль журам баталж иргэдээ хувийн хэвшилээ дарамтлах бодлого барьдаг юмуу гэж харагдсан
шүүхиг бүр уландаа гишигдэг нассн
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21