С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

2026-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр /2026.5.1/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өглөө.  Тэрээр “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Тэр үед хоёр удаад нь Ардчилсан нам олон суудал авч байсан. Тэгэхээр нам удирдвал ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм. Ардчилсан намын гишүүд өөр өөрсдийн үзэл бодолтой. Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн ийм зүйлийг эсэргүүцэж байгаа. Тийм учраас энэ асуудлыг Ардчилсан намын бодлогын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо шийднэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, тиймээс олонхийн саналаар шийдвэр гаргана. Хурлаар томилогдвол цааш хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай 378 гишүүнийг харахад дөрвөн том, хоёр жижиг буюу нийт зургаан фракц байна. Одоогийн байдлаар том дөрвөн фракц бүгд намайг дэмжиж байгаа.  Оюутолгойн асуудлаар намайг холбогдуулж байсан. Өнгөрсөн жилийн сонсгол дээр яг юу болсоныг сонссон байх. Бид хангалттай сайн гэрээ хийсэн. Дараагийн засгийн газрууд сайжруулсан, мөн муутгасан зүйлүүд бий. Тиймээс тухайн үеийн засгийн газрууд хариуцлагаа хүлээх ёстой. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс өөрөө зээл аваагүй, харин Оюутолгой компани зээл авсан. Анх зээлийн хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс нэмэгддэг байсан бол бид үүнийг жилийн дотор 6.5 хувь болгож бууруулсан. Учир нь энэ нь хэт өндөр хүү байсан. Нөхцөл байдал сайжирч байгаа тул бууруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн цаашид зээлийн хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж байх санал гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг, уул уурхайн зах зээл ч мөчлөгтэй. Тиймээс долоон жил тутамд хүүг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь нэг удаа энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Харин одоо заавал ашиглах ёстой. Иймд энэхүү хэлэлцээрийг илүү зохистой түвшинд хүргэх бүрэн боломжтой гэж бодож байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин