Т.Аубакир: Морин уралдаан бидний өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна

2026-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хаврын морин уралдаан эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2026.5.1/ Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.Тэрээр “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлд 18 нас хүрээгүй хүнээр морь унуулахыг хориглодог. Энэ талаар Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол батлагдсан. Өнөөдрөөс эхлэн хаврын морины уралдаан эхэлж байна. 2025 оны байдлаар 12 мянга орчим хүүхэд уралдаанд оролцсон байна. Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, үүнээс 250 нь бэртэл гэмтэл аваагүй, 88 нь хөнгөн, тав нь хүнд бэртэл гэмтэл авсан гэсэн статистик гарсан. Иймээс баяр наадмын үе, морин уралдааны улирал эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, уяачид, орон нутгийн удирдлагуудыг анхааралтай байхыг уриалж байна. Бүх аймаг, дүүргийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлсэн. Орон нутагт морины уралдааны зам, харгуй, аюулгүй байдал, тусгай хэрэгсэлд анхаарал тавьж ажиллах ёстой. Хуулиар найман нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглодог. Хамгийн чухал нь унаач хүүхдүүдийн эцэг эх дор бүрнээ хариуцлагатай байх шаардлагатай. Бүх зүйл дүрэм журмын дагуу байх ёстой. Тухайн уралдаанд оролцож буй хүүхэд заавал даатгалд хамрагдсан байх ёстой. Морины уралдаанд найман нас хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байх чиглэлээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хяналт шалгалт тавьж ажиллана. Мөн бүх аймаг, нийслэлийн уяачдын холбоод эдгээр дүрэм журмыг баримталж, сахиулахыг хүсье. Морин уралдаан нь Монголын өв соёл боловч нийтээрээ хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, осол авааргүй наадахыг уриалж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин