Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

2026-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэл дээр өрнөж буй тендерийн хулгайтай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа нэгэн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар. Түүнийг өөрийн хувь эзэмшлийн “Професионалстрой” ХХК-иараа дамжуулан “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбумын тендерт шалгарч санхүүжилт авсан байж болзошгүй асуудлаар хуулийн байгууллага шалгаж, гэрт нь нэгжлэг хийн 48 цагийн хугацаанд цагдан хориод сулласан.  Б.Сэргэлэнбаатар суллагдсаныхаа дараа НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах хуралдаанд оролцож, “Манай гэрийг хуулийнхан бүтэн нэгжсэн. Хайсан юмаа олсон эсэхийг мэдэхгүй байна. Би хамт нэгжсэн” гээд хээв нэг хариулт өгөөд зогсож байгаа харагдсан.  Түүнийг цагдан хорьсон асуудлаар АТГ-аас мэдээлэхдээ  “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан ба мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэсэн байдаг.

2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Сэргэлэнбаатар нь одоо мөн Төв аймгийн МАН-ын даргын ажлыг давхар хашдаг.   Тэрээр  2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга, 2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, 2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, 2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга,  Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр зурвас ажиллан 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
sahaltai jaal l bn huurhii
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин