“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

2026-05-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАНДИН

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Qiu Yong тэргүүтэй эрдэмтэн судлаач, өндөр түвшний төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Цинхуа их сургууль болон Монголын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын томоохон байгууллагуудын хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Тухайлбал, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, АШУҮИС болон стратегийн түнш DE Mongolia Group-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар институт хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Ингэснээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, профессор багш, оюутны солилцоог тогтмолжуулах, хамтарсан зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, технологи дамжуулалтын олон институтийн сүлжээ бий болгох, хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар дахь урт хугацааны хамтын ажиллагааг институтийн түвшинд бэхжүүлэх зорилготой байна.

Энэ удаагийн айлчлал нь Цинхуа их сургуулийн удирдлагын Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд олон жил яригдсан хамтын ажиллагааг бодит ажил болгон хэрэгжүүлэх, стратегийн түвшинд ахиулах эхлэл болж байгаагаараа онцлогтой.

Цинхуа их сургууль нь инженерчлэл, технологи, эдийн засаг, удирдлага, амьдралын ухаан, анагаах ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон улсын нэр хүндтэй зэрэглэлүүдэд тогтмол эхний 10–20-д багтдаг Азийн шилдэг их сургуулиудын нэг юм.

 

Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд Цинхуа их сургуулийн тэргүүлэгч эрдэмтэд багтжээ

 

Манай улсад анх удаа айлчилж буй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Цинхуа их сургуулийн Зөвлөлийн дарга, профессор Qiu Yong ахалж буй. Тэрээр Хятад Улсын дэд сайдын зэрэгтэй өндөр албан тушаалтан бөгөөд OLED дэлгэцийн технологийн анхдагч эрдэмтдийн нэг юм. 2008 онд OLED технологийг сансрын хувцсанд анх нэвтрүүлсэн судалгааг ахалж, тус салбарт томоохон нээлт хийж байжээ. Мөн 2015–2022 онд Цинхуа их сургуулийн ректороор ажиллаж байсан бөгөөд 530 гаруй патент эзэмшиж, 290 гаруй шинжлэх ухааны өгүүллийг олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлүүлсэн байна.

Мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн дэд захирал Yang Bin, Боловсролын хүрээлэнгийн декан Shi Zhongying, Нийтийн бодлого, удирдлагын сургуулийн декан Zhu Xufeng, Эдийн засаг, удирдлагын сургуулийн профессор Xue Jian, Анагаах ухааны үндсэн сургуулийн декан Li Haitao, Мембран биологийн улсын лабораторийн захирал Yu Li зэрэг дэлхийн түвшний эрдэмтэн судлаачид багтжээ.

Эдгээр профессорууд нь боловсрол судлал, эдийн засаг, нийтийн бодлого, био-анагаах ухаан, амьдралын шинжлэх ухааны салбарт тэргүүлэгч судалгаануудыг хийж буй бөгөөд Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй шууд уялдаж байгаа юм.

 

Санамж бичиг байгуулж хамтын ажиллагааг институтийн түвшинд хүргэнэ

 

Айлчлалын хүрээнд байгуулах санамж бичгүүд нь хамтын ажиллагааг эрдэм шинжилгээ, боловсрол, технологи дамжуулалт, бодлогын судалгааны чиглэлээр өргөжүүлэхэд чиглэж байна.

Үүнд хамтарсан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, профессор багш, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх, хамтарсан болон давхар зэрэг олгох хөтөлбөр нэвтрүүлэх, инновац, технологи дамжуулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг ажлууд багтаж байна.

Мөн био-анагаах ухаан, нийтийн бодлого, тогтвортой хөгжил зэрэг салбарт хамтарсан судалгааны төв, институтийн сүлжээ байгуулах замаар урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх юм.

 

Хүний нөөц, шинэ хот, бодлогын хамтын ажиллагаа өргөжнө

 

Энэхүү айлчлал нь боловсролын салбарын хамтын ажиллагаанаас давж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй эрдмийн дипломат харилцааны чухал алхам болж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах бодит ач холбогдлууд бий болж байна. Үүнд хамтарсан судалгаа, шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх, төр болон хувийн хэвшлийн удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт хэрэгжүүлэх, Монгол оюутнуудад зориулсан тэтгэлгийн боломжийг өргөжүүлэх, “Шинэ Хархорум” хотын төсөлд олон улсын түвшний мэдлэг, туршлага нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон шилжилтийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг багтаж байна.

Ялангуяа Цинхуа их сургуулийн баг “Шинэ Хархорум” хотын төсөлд оролцох боломжийг хэлэлцэж, тогтвортой хот төлөвлөлт, дижитал технологи, эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.

Мөн энэхүү түншлэлийн хүрээнд Монгол оюутнуудад Цинхуа их сургуульд суралцах тэтгэлгийн боломжийг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа нь хүний нөөцийг дэлхийн түвшинд бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Цинхуа их сургуулийн Хятадын бодлого, удирдлагын түвшинд эзлэх байр суурийг харгалзан үзвэл энэ түншлэл нь Монгол Улсад судалгаа, технологи, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин