А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

2026-04-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

НИТХ-ын даргаар ажиллаж байсан А.Баяр цаг  үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Х.Нямбаатар ард түмнийхээ эсрэг жагсаж болдог юм байгаа биз. НИТХ бол ард түмнийхээ эсрэг дуу хоолойгоо өргөж болохгүй. Мега төслүүдтэй холбоотой бүх эргэлзээг нэг талд нь гаргасны дараа төслийг үргэлжлүүлэх үгүйгээ шийдэх хэрэгтэй. НИТХ-ын залуучууд Монголын ирээдүйн төлөө явж байгаа. Монгол Улс эв нэгдэл дээр л оршин тогтноно. Би энэ зарчмын хүрээнд НИТХ-ыг авч явж байгаа. Харин Х.Нямбаатар бол далан худалч. Шууд шулуухан хэлэхэд бүгдийг үнэн мэтээр ярьж бусдад ойлгуулдаг. Манай Ихбаяр гээд төлөөлөгч байна. Саяны хэд хоног гэр бүлээр нь харлууллаа. Үүнийг намайг хийж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж төлөөлөгчдийг хооронд нь хагаралдуулж байгаа үйлдлүүд гаргаж байна.

Далан худалч Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлнэ гэсэн хаана байгаа юм. Улаанбаатар хотын хулгайг арилгана гэсэн хаана байна. Мега төслийг хэрэгжүүлээд мега хулгай болгохгүй гэсэн хаана байна. Бүх асуудлын ард энэ хүн өөрөө байгаа. Хүнийг гүжирдэж доромжилдог. Энэ схемээ олон жил угсарсан болохоор энэ дээрээ ч туршлагатай болсон. Харин бид үүнийг таслан зогсоож Х.Нямбаатар гэдэг хүнийг огцруулан, иргэдийн шүүхээр шүүлгээд шалгуулж дуустал нь тэмцэх ёстой. Энэ тал дээр надтай санал нэгтэй маш олон төлөөлөгч байгаа. Манай НИТХ дотор олон сайн залуучууд байгаа. Бид нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа. Миний найз эцсийн үзтэл сайн тэмцээрэй харин эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаар, нэр хүнддээ анхаараарай найзууд нь хамт шүү гэсэн. Бид олонх байгаа.

Х.Нямбаатар Монголын төрөөс зайлсны дараа манай НИТХ-ын төлөөлөгчид асуудалд мэтгэлцээний зарчмаар зөв хандаж чадна. Маргаашаас эхлээд иргэдийн сонсгол хийж эхэлнэ. Үүнд зөвлөлийн гишүүд, хурлын хороодын гишүүд, төлөөллийг оролцуулна. Энэ нь мега төслүүдийг иргэд юу гэж үзэж байгаа гэдгийг харна. Нөгөө талдаа иргэдэд энэ асуудлыг нээлттэй байлгаж хянах боломжоор нь хангаж байгаа юм. Мега төслүүдийн ард хулгай байгаа учраас бид үүнтэй тэмцэж, хууль шүүхийн байгууллагууд нь шалгадаггүй юм бол иргэдийн шүүхээр нээлттэй болгож шалгая гэх зарчмаа хэрэгжүүлэх болно. Иргэдийн хурлыг ажиллуулах боломжийг Х.Нямбаатар олгож өгөх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
niisleleer ch togloj ugch bgaan bn neg nuhur
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин