Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томиллоо

2026-04-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Тогтвортой хөгжлийн форумд оролцож илтгэл тавьсан.

Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томилж, батламж гардууллаа.

Энэхүү хороо нь дэлхийн бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, олон улсын байгууллагын өндөр түвшний төлөөллөөс бүрддэг бөгөөд тогтвортой хөгжлийн чиглэлээр стратегийн зөвлөмж өгдөг бүтэц юм.

Тухайлбал, тус зөвлөхүүдийн хороонд Данийн Ерөнхий сайд асан Хелле Торнинг-Шмидт, Австрийн Ерөнхийлөгч асан Хайнц Фишер, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Ирина Бокова, Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц, АНУ-ын Dow Chemical компанийн ТУЗ-ийн дарга асан Эндрю Ливерис, Giti Group-ийн дэд захирал Чери Нурсалим, Royal DSM компанийн хүндэт дарга Фейке Сийбесма зэрэг дэлхийд нэр хүндтэй улстөрч, эдийн засагч, бодлого тодорхойлогчид багтдаг байна.

Энэхүү нэр хүндтэй эрхмүүдийг эгнээндээ багтаасан олон улсын зөвлөхүүдийн хороонд Монголын төлөөлөл болгон Н.Энхбаярыг багтааж буй нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулах хувь нэмрийг олон улсын түвшинд үнэлж буйн илэрхийлэл гэж ажиглагчид үзэж байна.

14 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү форумыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулж, зарим улс орнуудын удирдагч, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр илтгэлдээ Монгол Улс тогтвортой хөгжлийг хангахын тулд технологийн инноваци, аж үйлдвэрийн хөгжилд анхаарч, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн бүтцээ сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилга, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ялангуяа Говийн бүсийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж байв.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарт илүү гүнзгийрүүлэх боломжтойг онцолж, их, дээд сургуулиуд инноваци, мэдлэгийн солилцоог дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Дашрамд дурдахад Цинхуа их сургууль нь Азийн их сургуулиудаас чансаагараа тогтмол нэгдүгээрт бичигдэх болсон бөгөөд дэлхийн их сургуулиудын эрэмбээр тогтмол 10-20 дугаар бичигдэх болсон. Тус сургуулийн амжилтын цөм буюу хамгийн гол давуу тал нь хиймэл оюун ухаан, инженер, байгалийн шинжлэлийн салбарт тасралтгүй тэргүүлж байгаа нэр хүнд гэж хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 82 (7824)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин