“Monestery tower” шүүхэд татагдлаа

2026-04-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хотын даргын шийдвэр маргаан дагуулж эхэлжээ. Хотын дарга Х.Нямбаатарын “Өмчөө буцаан авлаа” гэх мэдэгдлийн цаана гурван шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй эмийн үйлдвэрийн газрыг хүч хэрэглэн булаан авч, барилгыг нураан, дуудлага худалдаагаар зарсан гэх ноцтой асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвийн талд гарсан гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад тухайн эмийн үйлдвэрийн газрын эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн гэх ноцтой маргаан юм. Уг маргаантай газарт “Эхлэл Групп”-ийн хэрэгжүүлж буй “Monestery Tower” барилгын төсөл эхэлж, захиалга авсаар байгаа нь асуудлыг улам хүндрүүлж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна.Тус маргаан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа бөгөөд хотын захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу удаа дараа хойшлогдсоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Улмаар шүүхээс “Monestery Tower” төсөл хэрэгжүүлэгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шийдвэр гаргасан нь уг төсөл өөрөө маргааны төвд орсныг илтгэж байна. Ийм нөхцөлд маргаан эцэслэн шийдэгдэхээс өмнө барилгын төсөл эхлүүлж, захиалга авах нь гүйцэтгэгч болон иргэдэд санхүүгийн бодит эрсдэл үүсгэж болзошгүй юм. Тиймээс шүүхийн шийдвэр гартал барилгын төслийг түр зогсоох, гэрээ байгуулах, захиалга авах, төлбөр хүлээн авахыг хориглох шаардлага үүсээд байна. Маргааны хүрээнд хотын удирдлагаас гаргасан шийдвэрүүд, ялангуяа Х.Нямбаатарын үед гарсан захиргааны шийдвэрүүд нь өмнөх шүүхийн шийдвэртэй нийцэж байгаа эсэх асуудал анхаарал татаж байна. Хэрэв эдгээр нь шүүхийн эцсийн шийдвэртэй зөрчилдөж байгаа нь тогтоогдвол холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгох, барилгын төслийг зогсоох, учирсан хохирлыг тогтоох зэрэг ноцтой эрх зүйн үр дагавар үүсэх юм. Одоогоор уг хэрэг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд дараах гол асуудлуудын хүрээнд эцэслэн шийдвэрлэгдэхээр байна. Үүнд: • Газрын эрх шилжүүлсэн үйл явц хуульд нийцсэн эсэх • Захиргааны шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй эсэх • Болзошгүй ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх Иймд шүүхийн эцсийн шийдвэр гартал холбогдох үйл ажиллагааг хязгаарлах, гаргасан захиргааны шийдвэрүүдийг нягтлан шалгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь цаашид ижил төрлийн маргаанд хууль, шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх жишиг тогтоох ач холбогдолтой юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин