Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн форумд оролцож илтгэл тавилаа

2026-04-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнд зочилж, Тогтвортой хөгжлийн форумд оролцлоо. 14 дэх удаагаа зохион байгуулагдсан энэхүү форумыг Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулж, зарим улс орнуудын удирдагч, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урилгаар оролцуулан илтгэл хэлэлцүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн форумд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Шюэ Лань, мөн тус сургуулийн удирдлага, судлаачид, Монгол, Хятадын хамтын ажиллагааны төлөөлөгчид оролцов.

Форумын хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт оролцогчид тогтвортой хөгжлийн бодлого, боловсрол, инноваци, олон улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, туршлага хуваалцсан байна. Энэхүү арга хэмжээ нь Цинхуа их сургуулийн 115 жилийн ойд зориулсан цуврал үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд 200 гаруй багш, оюутан, судлаач, бизнесийн төлөөлөл, зочид хүрэлцэн иржээ.

Дашрамд дурдахад Азид сүүлийн жилүүдэд тогтмол нэгдүгээрт бичигдэх болсон Цинхуа их сургууль нь Times Higher Education-ийн 2025 оны чансаагаар дэлхийд 12 дугаарт, QS World University Rankings-ийн 2026 оны жагсаалтад 17-д бичигдсэн бол U.S. News & World Report-ын үнэлгээгээр дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Цинхуа их сургууль сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, инженер, байгалийн шинжлэлийн салбарт тасралтгүй тэргүүлсээр байна.

Форумыг нээж Цинхуа их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Шюэ Лань хэлсэн үгэндээ “Цинхуа их сургууль нь дэлхийн түвшний стратегийн хүрээнд тогтвортой хөгжлийг дэмжихэд анхаарч, Хятад-Монголын хамтын ажиллагааг газарзүйн ойр байдал, түүхэн уламжлал, соёлын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн уялдаа холбоонд тулгуурлан өргөжүүлж ирсэн нь чухал ач холбогдолтой” хэмээн онцлов. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр орны эрчим хүч, дэд бүтэц, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж, бүс нутгийн харилцаа улам гүнзгийрч байгааг тэмдэглээд, ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд илүү нягт хамтын ажиллагаа, туршлага солилцоо чухал байгааг онцолсон юм.

 

Н.Энхбаяр: “Бүс ба Зам”-ын хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр форумын үеэр “Монгол Улсын тогтвортой хөгжил ба ‘Бүс ба Зам’ санаачилга” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр Монгол, Хятад хоёр улс урт хугацааны найрсаг харилцаатай, ард иргэдийн солилцоо тогтвортой хөгжиж буйг илтгэлийн эхэнд онцолсон юм. Цаашлаад хоёр улсын харилцаа өрсөлдөөнөөс хамтын ажиллагаанд суурилсан иж бүрэн стратегийн түншлэлд шилжсэн нь улс төрийн өндөр түвшний итгэлцэл, бодит хамтын ажиллагааны илэрхийлэл болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаа болон цаашид эдийн засгийн бүтэц, хөгжлийн түвшин, хамтын ажиллагааны хэлбэрийг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдсан юм.

Н.Энхбаяр Монгол Улс тогтвортой хөгжлийг хангахын тулд технологийн инноваци, аж үйлдвэрийн хөгжилд анхаарч, өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн бүтцээ сайжруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилга, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, ялангуяа Говийн бүсийн цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёлын салбарт илүү гүнзгийрүүлэх боломжтойг онцолж, их, дээд сургуулиуд инноваци, мэдлэгийн солилцоог дэмжихэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

2 цаг 59 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 5 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

3 цаг 53 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

5 цаг 38 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

9 цаг 21 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

9 цаг 21 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

9 цаг 21 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

9 цаг 21 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

18 цаг 59 мин
Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д SUPER CONCERT: SPECIAL тоглолт зохион байгуулагдана.

19 цаг 5 мин