МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

2026-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм. 2024 онд эхэлсэн нэгдүгээр үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Б блокийн ажил ирэх сард дуусах бол А блок 70 хувьтай байна. Цогцолбор барилгыг ирэх оны нэгдүгээр сард буюу МУИС үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор ашиглалтад оруулна. МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа. Зургаан давхар энэ барилгад нэг зэрэг 2000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой. Тухайлбал 150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтой. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энд байрлуулахаар төлөвлөжээ. Б блокийн барилгын зургийг “Нарлаг хөхий” ХХК гаргаж, гүйцэтгэгчээр “Евро-Ази зам”, А блокийн барилгын зургийг “Бум-Асар” ХХК түншлэл, гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг” ХХК ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин