Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

2026-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. 144 орны нөхцөл байдлыг хамарсан уг тайланд хүчирхэг гүрнүүд, корпорациуд болон хүний эрхийн эсрэг хөдөлгөөнүүд олон улсын эрх зүй, хүний эрх, олон талт хамтын ажиллагаанд системтэйгээр заналхийлж буйг тэмдэглэсэн байна. Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын тайланд “Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол”-ын талаар бичсэнийг толилуулж байна.

“Сошиал медиагаас үүдэлтэй хор уршиг болон бусад нийгмийн асуудлуудын харилцан хамаарлын талаарх олон нийтийн ойлголт нэмэгдсээр байна. Эмнести Интернэшнл сошиал медиа платформ X-ийн зөвлөмжийн системд дүн шинжилгээ хийх зэргээр энэхүү хөгжилд хувь нэмэр оруулсан бөгөөд Английн Саутпорт хотод гарсан халдлагын улмаас гурван бага насны хүүхэд амь насаа алдсаны дараа 2024 онд Их Британид өрнөсөн арьс үндсээр ялгаварласан үймээн самууныг жишээ болгон авч үзсэн. Халдлагыг үйлдсэн этгээдийг исламын шашинт цагаач эсвэл орогнол хүсэгч байсан гэх худал мэдээлэл онлайн орчинд өргөн тархсан. Сошиал медиа платформ X нь арьс үндсээр ялгаварласан, исламын эсрэг болон гаднынхныг үзэн ядах үзэл бүхий үг хэллэгийн талбар болж улмаар сүм хийд, дүрвэгсдийн байр, Ази, Хар арьстнууд болон Исламын шашинт иргэд оффлайн орчинд хүчирхийлэл, халдлагын бай болсон.

Үүний зэрэгцээ X Corp болон Meta (Facebook болон Instagram-ийг ажиллуулдаг) платформуудын аюулгүй, найдвартай байдлыг хангах, хор хөнөөлтэй зан үйлээс хамгаалах чиг үүрэг бүхий итгэл ба аюулгүй байдлын ажилтнуудыг их хэмжээгээр цомхотгож, баримт шалгах хөтөлбөрүүдийг бууруулсан. Хүүхдийг онлайн орчинд хэрхэн үр дүнтэй хамгаалах асуудлыг олон тооны 26 Эмнести Интернэшнлийн тайлан улс анхаарч хэлэлцсэн. Австрали улс 2025 онд 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох шинэ хууль баталсан бол Maлайз улс ижил төстэй үнэмлэхүйн хориг тавих төлөвлөгөөгөө зарласан. Эдгээр арга хэмжээ нь хор хөнөөлтэй платформуудыг зохицуулахад чиглэсэн боловч залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлд нэвтрэх эрхийг хязгаарлаж, сошиал медиа платформууд хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн мэдээллийг ашиглах зорилгоор бүх хэрэглэгчдэд хор хөнөөл учруулдаг суурь бүтцийн үндсэн шалтгааныг шийдвэрлээгүй хэвээр байна.

Эмнести Интернэшнл 2025 онд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг сонирхсон хүүхэд, залуус TikTok дээр сэтгэл гутрал болон амиа хорлохтой холбоотой бичлэгийг үзээд дараагийн төстэй сөрөг бичлэгүүд рүү тасралтгүй хөтлөгдөн орж, ийм агуулгад амархан автаж байгааг онцолсон. Илүү олон байгууллага, идэвхтнүүд сошиал медиа платформуудын томоохон компаниудыг эсрэг шүүхийн маргаан өдүүлсэн. Кени улсад Meta-гийн эсрэг гаргасан нэгэн шүүхийн маргаанд Facebook-ийн алгоритмын үйл ажиллагаатай холбоотой ноцтой хууль зүйн асуудлуудыг хөндсөн бөгөөд 2025 онд урьдчилсан шүүх хуралд ялсан. Кенийн Дээд шүүх Meta компанийн эсэргүүцлийг үл харгалзан үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийн зөрчлийг хэлэлцэх өөрийн эрх зүйн харьяаллыг баталгаажуулсан. 2020–2022 оны Этиопын зэвсэгт мөргөлдөөний үеэр Facebook аюултай онлайн агуулгыг түгээсэн хэмээн үзсэн дээрх нэхэмжлэлийг Этиоп улсын хоёр иргэн, Кенийн Катиба Институт гаргасан бөгөөд Эмнести Интернэшнл дэмжлэг үзүүлсэн. Энэхүү шийдвэр нь газарзүйн байршлаас үл хаамааран нийгэм, эдийн засгийн эмзэг бүлгийнхэн шүүхэд хандах боломжийг хангахад чухал алхам болсон бөгөөд АНУ болон Европоос бусад улс орнуудыг зөвхөн ашиг олох зах зээл гэж үздэг өргөн тархсан ойлголтыг буруутгахад чухал ач холбогдолтой.

Сошиал медиа компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаар хүний эрхэд учруулах хор уршгийг таслан зогсоохын тулд бизнесийн загвараа үндсээр нь өөрчилж, үүссэн сөрөг нөлөөллийг шийдвэрлэх шаардлагатай. Улс орнууд бүх хэрэглэгчийг хамгаалах илүү хүчтэй зохицуулалт нэвтрүүлж, одоо байгаа зохицуулалтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин