Дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна

2026-04-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАА

 

Эрдмийн их сургууль Монгол Улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол улс” сэдэвт шинжлэх ухаан практикийн  хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.

Тус сургууль нь дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор улс орны хөгжлийн тулгуур асуудлуудаар шинжлэх ухаан практикийн цуврал хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж иржээ.

Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов. 

 

“Дээд боловсролыг хөгжүүлэхэд төр ажиллах хэрэгтэй байна”

Ерөнхий сайд Н.Учрал энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдод хандан  мэндчилгээ илгээсэн бөгөөд уг мэндчилгээнд Монгол Улсын Засгийн газар дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өөрийн улсын онцлог бүхий Үндэсний дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэн, дээд боловсрол, шинжлэх ухааныг дотоод зүй тогтлоороо хөгжих боломжийг бий болгож, хөгжилд саад болсон хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийлсэн байна. 

“Судалгааны их сургуулийн үүрэг бол эрдэмтдийг бэлтгэх, шинэ мэдлэг бий болгох үүрэгтэй. Энэ хүрээндээ өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж дээд боловсролын хөгжлийн талаар эрдэмтэн судлаачид санал солилцлоо. Боловсролын салбарт эрдэмтдийн дуу хоолойг гаргаж, шинэ мэдлэг үйлдвэрлэх ёстой. Ингэж байж л нийгэмд манлайллыг бий болгоно. Мэдлэг бий болгож, мэдлэг боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Мэдлэгтэй нь улс орноо хөгжүүлээд явбал бид өнөөдөр дэлхийд өрсөлдөнө. 2023 онд баталсан Дээд боловсролын тухай хууль нь хөгжлийн чиг хандлагын эсрэг болсон. Үүнийг засаж залруулах ёстой. Дээд боловсролыг хөгжүүлэхэд төр ажиллах хэрэгтэй байна” хэмээн Эрдмийн их сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зэгиймаа хэлж байлаа. 

 

“Их сургуулийн төрөлжилт, судалгааны чадавх, инновацын үйл ажиллагаа сул байна”

Шинжлэх ухаан практикийн хэлэлцүүлэгт доктор, профессор А.Гэлэгжамц, доктор, дэд профессор Ч.Сэлэнгэ нар “Орчин үеийн дээд боловсрол ба нээлттэй шинжлэх ухаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тус илтгэлд дэлхий дахинд их сургуулиуд зөвхөн мэргэжилтэн бэлтгэх байгууллагаас гадна судалгаанд суурилсан инновацын төв, бодлогын шийдвэр гаргахад оролцогч стратегийн институт болон хөгжиж байна. Мэдлэг, мэдээллийн эрин үед дээд боловсролын үүрэг эрс нэмэгдэж, их сургуулиуд улс орны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл болж байгааг авч үзээд өнөөдөр дэлхийд судалгааны их сургууль, үйлдвэрлэлд суурилсан их сургууль, инновацын их сургууль зэрэг олон төрөл ангилал бий болж, нийгмийн хөгжлийн шинэ шаардлагад нийцэн хөгжиж байна. Харин Монгол Улсад их сургуулийн төрөлжилт, судалгааны чадавх, инновацын үйл ажиллагаа харьцангуй сул хэвээр байгаа нь дээд боловсрол, шинжлэх ухаан, инновацын тогтолцоог шинэчлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна хэмээсэн юм.

 

“Эрдмийн эрх чөлөөг дэмжих, мэдлэгт суурилсан бодлого боловсруулах нь чухал байна”

 

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн олон салбарт системийн хямрал нүүрлээд буй энэ үед их сургуулийн бие даасан байдлыг хангах, эрдмийн эрх чөлөөг дэмжих, төрийн хэт төвлөрсөн удирдлагыг бууруулах, мэдлэгт суурилсан бодлого боловсруулах, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой болж байна. Шинжлэх ухаан нь мэдлэгийн тогтолцоонд тулгуурладаг бөгөөд шинэ мэдлэг бий болгохгүйгээр нийгмийн асуудлыг тогтвортой шийдвэрлэх боломж хязгаарлагдмал болохыг “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээ, практикийн хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Түүнчлэн эрдэмтэн судлаачдад өрсөлдөх тэгш боломж бүрдүүлэх, хувийн хэвшлийн их сургуулиудыг ялгаварлан гадуурхахгүйгээр дэмжих, судалгаанд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгох нь дээд боловсролын шинэчлэлийн нэг чухал чиглэл болохыг эрдэмтэд хэллээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, шийдвэрлэх санал, дүгнэлтэд үндэслэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар болон улс төрийн хүчнүүдэд хандсан Зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 74 (7816)

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин