С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

2026-04-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт оролцож намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.  Тэрээр "Ардчилсан намын шинээр зохион байгуулагдсан Үндэсний бодлогын хороогоор батлагдсан Улс төрийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, Улс төрийн зөвлөл дүрмээрээ 10 хувьтай нь тэнцүү хэмжээний тоотой байх ёстой. Улс төрийн зөвлөлийн 38 гишүүнд таван хүн албан тушаалаараа шууд ордог бөгөөд 15 эмэгтэй гишүүн, 19 эрэгтэй гишүүнийг Үндэсний бодлогын хорооноос сонгосон. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгдсэн. Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс намайг Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллахыг урьсан. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 72 хувийн саналаар дэмжигдсэн. Мөн манай намын үндсэн гурван том байгууллага болох Хяналтын ерөнхий хороо, Бодлогын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэх асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг гарсан. Өчигдрийн хуралдаанаар хоёр төрлийн мэдээлэл танилцуулсан. Намын даргын зүгээс УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэдэг байр суурийг танилцуулсан. Дараа нь Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалттай заалтыг хэлэлцсэн. Манай намын хувьд цаашдаа дотоод эв нэгдлээ хангаад 2027, 2028 онд дараалсан ялалт байгуулахын тулд боловсон хүчний болон санхүүгийн олон зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулаад О.Цогтгэрэл даргатай нэг баг болж, энэ ажлуудыг зохион байгуулж ялалтад хүргэнэ. Намын доторх зохион байгуулалтын асуудлыг бүрэн дууссаны дараа УИХ дахь бүлгийн даргын суудлыг УИХ-ын гишүүдэд шилжүүлж өгнө. Манай нам таван дэд даргатай байх ёстой. Энэ асуудлаа тавдугаар сарын 15-ны дотор багтаж хуралдах Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлууд үлдсэн. Намын хяналтын дээд байгууллага Хяналтын ерөнхий хороо байгуулагдаж, даргаа сонгосон. Энэ хороо нь нэг талаасаа манай намын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, дотоод зохион байгуулалтын сонгуулийн ажлыг удирддаг байгууллага юм.  Манай намыг шинэчлэлийн үеэр дүрмийн байгууллага байгуулагдаагүй учраас төр зөвлөлүүд ажилласан. Одоо ямар нэгэн маргаантай асуудал гарвал Хяналтын ерөнхий хороонд өгөөд шийдүүлэх ёстой.  Миний хувьд зөрчилтэй гэж үзэж байгаа эсвэл санал зөрөлдсөн дүүргүүд, эсэргүүцэл үзүүлж буй бүх гишүүнтэй уулзана. Фракцуудын төлөөллүүдтэй уулзана. Өөрөөр хэлбэл бид дотоод зөрчлөө маш богино хугацаанд давж гарах ёстой. 2028 онд ялалт байгуулахын тулд нэгдэж ажиллах шаардлага үүссэн" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин