С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

2026-04-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /04.15/ Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Элчин сайд нарт хандан, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед хилийн чанадад эх орноо төлөөлөх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хамгаалахаас гадна харийн нутагт суугаа монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад нэн тэргүүнд анхаарах ёстойг захилаа. Хилийн чанадад ажиллан амьдрах, сурч боловсрох, бизнес эрхлэх зэргээр аж төрж буй иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэдэг байх учиртайг хэллээ.

Түүнчлэн парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хууль тогтоох үйл ажиллагааг иргэнд ээлтэй, судалгаанд суурилсан, эргэх холбоотой, цахим болгоход холбогдох сайн туршлагыг судлах талаар чиглэл өглөө. Энэ хүрээнд, өөрийн суух болон хавсран суух улс орны хууль тогтоох үйл ажиллагааны дэвшилтэт хандлага, парламентын гишүүдийн хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх механизм болон бусад  тэргүүлэх туршлагаас судалж, богино хугацаанд эргэн мэдээлэх ажлыг даалгав.

Монгол Улсын Их Хурал одоогийн байдлаар нийт 61 улстай харилцан парламентын бүлэг байгуулж, хамтын ажиллагаагаа олон талт хэлбэрээр өргөжүүлж байна. УИХ-ын дарга хэлэхдээ, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлж, харилцан айлчлал, хамтарсан хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжин ажиллах нь чухал гэдгийг онцолсон. Тэрбээр улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарах ёстойг тодотгоод, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлахыг захиж байв.

Уулзалтад оролцсон Элчин сайдууд, УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлэх ажлуудынхаа хүрээнд товч мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван, худалдааны эргэлтийг харилцан ашигтай хэлбэрээр нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлээд, тээвэр ложистикийн харилцааг сайжруулахын тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судалж байгаа талаараа танилцуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн ашиглах зорилт дэвшүүлснээ дурдлаа. Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын үүрэг, чиглэлийг биелүүлж ажиллахаа тодотгохын зэрэгцээ парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, сайн туршлагыг харилцан солилцоход анхаарна хэмээв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, гадаад улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааны тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн үр дүнг жил бүр УИХ-аар сонсдог болно гэдгийг мэдэгдэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин