Э.Батшугар: Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулж, гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ

2026-04-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.  Тэрээр  "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа.  Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн.  Ингээд эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлж байсан. Ингэхэд авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ харагдсан. Цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно. Ингэхдээ,  Лавлагаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна. 1, 3 дугаар эмнэлэгт очиж байгаа иргэдийн бараг 70 хувь нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байна. Тиймээс эхний ээлжинд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнийг хэрэгжүүлснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ.  Өнөөдөр анхан шатны эрүүл мэндийн байгууллага хоёр замаар санхүүжилт авч байгаа. Нэг нь норматив буюу тухайн хорооны иргэдийн тоогоор мөнгө авдаг. Нөгөө нь үйлчилгээгээр буюу гүйцэтгэлээр авдаг. Энэ хоёр зардлыг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр суманд амьдарч байгаа иргэн заавал нийслэлд ирэлгүй сум, аймагтаа эмчлүүлэх боломжтой болно. 

Хоёрдугаарт, эмийн хөнгөлөлтийг оновчтой болгох. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 20-40 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд 300 орчим тэрбум төгрөгийн эмийн худалдаа хийдэг юм байна. Ингэхдээ эмнэлэг болгон тус тусдаа тендер зарлаад худалдан авалтаа хийдэг. Үүнийг өөрчилж, нэг цонхоор худалдан авалт хийдэг болгоно. Нэг жишээ хэлэхэд, хорт хавдрын бай эмчилгээний тариаг 1.8 сая төгрөгөөр нэг эмнэлэг худалдаж авсан байхад яг адилхныг өөр эмнэлэг нь 3.4 сая, 2.7 сая төгрөгөөр авсан байдаг.  Нэг цонхоор нэгдсэн байдлаар авбал нийт өртөг буурна. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгийн зардал 10-20 хувиар буурах боломжтой юм. Цаашлаад иргэнд очих өртөг нь буурна.  ЭМДС-гаас нийт 669 эмийн хөнгөлдөг. Гэтэл энэ дунд ДЭМБ-д бүртгэлгүй эм байна. Мөн Олон улсын эмнэлзүйн удирдамжаар батлагдаагүй эм ч байна. Ийм эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна.  Түүнчлэн өөр нэг хийх ажил нь эмийн хатуу зохицуулалттай улсаас ирж байгаа эмнүүдийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Жишээ нь, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд. Харин чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин