“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

2026-04-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. Энэ компани бол 2016 онд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийнхан “Эрдэнэт”-тэй хамт 49 хувийг нь Оросоос авчирсан “Монголросцветмет” л дээ. Өнгөрсөн жил Засгийн газраас нэрийг нь өөрчилсөн юм. Д.Тогтохсүрэнгийн хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, МАН-ын 2017 оны хагарлын дараа УИХ дахь бүлгийнх нь даргаар томилогдсон зэрэг он жилүүд нь түүнийг улс төр, хууль, аж ахуйн ажилд хэр зэрэг туршлагатай, тогтвортой, тулхтай хүн бэ гэдгийг тодорхойлдог. Гэвч, АТГ-аас өчигдөр олон нийтэд хүргэсэн Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийн талаарх мэдээллийг өглөө. Яахын аргагүй баримт дурдсан мэдээллээс, “…Тэрээр “Эрдэнэс критикал минералс” компанийн захирлаар ажиллах үедээ асуудал үүсгэсэн” гэдэг нь ойлгомжтой болж ирэв. АТГ-аас Д.Тогтохсүрэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ. Удахгүй шүүх рүү явж, тэнд түүний буруу, зөвийг тогтооно.

Гэхдээ, энд нэг анхаарах ёстой зүйл байна. Юу гэвэл, энэ том ТӨҮГ-ын удирдлад суух нь хэн бүхэнд олдоод байхгүй ховор боломж юм. Яг үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлын төлөөх өрсөлдөөн ил, далд байнга өрнөж байдаг. Ганцхан алхаад захирал болчих боломж байсан ч өөр хүн томилогдож очоод хор шарыг нь малтаад байдаг явдал тэнд байгаа бололтой. Тиймээс, Д.Тогтохсүрэнг “зайлуулчих” хүсэлтэй нэгэн жил гаруйн өмнөөс элдэв хов матаасыг дээш нь хүргэсээр ирсэн байх юм. Үр дүн нь ч гарсан. Алдаа гаргаж авлигад холбогдоод хуулийн хариуцлага хүлээхээр буугаад явсан. Гэсэн ч, хүслээр нь болж тэр хүнийг “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилоогүй байна. Баянхонгор аймгийн Засаг дарга асан, сүүлд 2025 оны арванхоёрдугаар сараас Ерөнхий сайдын ажлын албанд ажиллах болсон Д.Мөнхсайханыг томилжээ. Д.Мөнхсайханы хувьд, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. Улмаар, 2000-2001 онд аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан, 2001-2003 онд “Дэлхийн зөн” Олон улсынын байгууллагад салбарын зохицуулагч, 2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ийн салбарын захирал, 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2012-2018 онд “Их богд зам” ХХК-ийн захирал, 2018-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал, 2020-2024 онд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж иржээ. Мөн, тэрээр Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон байна. Мөн 2020-2024 онд аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд түүнийг 2024 онд улираан томилсон байдаг.

Гэвч, Д.Тогтохсүрэнд дургүй байсан тэр нэг матаасчинд Д.Мөнхсайхан бас л таалагдсангүй бололтой. Хэвлэлээр “…Нэг авлигачныг явуулаад дахиад нэг авлигачныг томиллоо” гэх шүүмж өрнөөд эхлэв. Түүнийг “…2022 онд 320 сая төгрөгийн хэргээр АТГ-т шалгагдаж байсан” гээд эхэллээ. Эндээс үзвэл, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод удаагүй Д.Мөнхсайханы талаарх таагүй мэдээлэл тун удахгүй “дээшээ” хөвөрч мэдэхээр л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө

2026-09-17
МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ

2026-09-17
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй бай

2026-09-17
Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг чөлөөлж, Ерөнхийлөгч хуулийнханд үүрэг өгөв

Монголын улс төрийн өчигдрийн үйл явдал хууль, хүчний байгууллагуудыг тойрон өрнөлөө. Ерөнхий сайд

2026-09-17