АН-ынхан нэг сарын time out-ынхаа дараа генсекээ томилох уу, даргаа “ярих” уу?!

2026-04-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЧИР

 

Уг нь, АН-д “алтан цаг” ирсэн. Эрх баригч МАН-ын засагласан хугацаа тулсан. Бас, тэд дотооддоо зөрчилтэй байгаа зэрэг нь АН-д ашигтай тусахаас өөр аргагүй болсон. Аятайхан яваад байвал АН ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалтын туг өргөх боломжтой. Тийм л цаг үе байгаа юм. Гэвч, АН үүнийг ашиглаж чадахгүй байж мэдэхээр л байна. МАН-тай хамтарсан Засгийн газар огцорсноос хойш намдаа томоохон өөрчлөлт хийж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг намын даргаараа сонгосон. О.Цогтгэрэл ч овоо ажиллаж, намынхаа дотоод гадаад байр суурьт томоохон өөрчлөлтийг хийсэн. Юутай ч, АН-д “...Сөрөг хүчин” гэдэг нэрийг нь буцааж авчирсан. Гэлээ гээд, АН дотроо цэгцэрч чадаагүй байна. Дотроо учраа олохгүй учраас гадагшаах улс төр нь саарах маягтай болов.

УИХ-ын хаврын чуулган эхэлж, чухал хууль тогтоомжууд хэлэлцэхтэй зэрэгцээд дотоод сонгуулиа явуулж ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүд, генсекээ тодруулах намынхаа Их хурлыг зохион байгуулсан. Гэсэн ч, генсекээ сонгож чадсангүй тарав. Хоёр хүнийг санал болгосон ч Их хурлынх нь төлөөлөгчид унагааж орхисон. АН-ын Үндсэн дүрмээр намын дарга нь генсекийг Их хуралдаа санал болгох ёстой. Ер нь, ямар ч нам Үндсэн дүрэмдээ “…Генсекийг намын дарга санал болгосноор Их хурал сонгоно” гэж зааж өгдөг. Учир нь, генсек бол намын өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, бүтэц бүрэлдэхүүнийг хариуцдаг, намын даргын дараа орох удирдах албан тушаалтан байдаг. Намын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, гишүүдийн бүртгэл, сонгуулийн ажлыг удирдах, дунд шатны намуудтайгаа ажиллах гол гүйцэтгэгч нь болдог. Өөрөөр хэлбэл, намын даргын “баруун гар” гэсэн үг.

АН-ын дарга О.Цогтгэрэлийг “генсекүүд”-ийг АН-ын Их хурлын төлөөлөгчид хүлээж авсангүй өнгөрөв. Тиймээс, уг асуудлыг нэг сараар хойшлуулаад Улс төрийн зөвлөлөө байгуулаад тарсан. Улс төрийн зөвлөлийнх нь бүрэлдэхүүнийг харвал, О.Цогтгэрэл буулт хийсэн бололтой. Учир нь, АН-ын Их хурлын үеэр “…О.Цогтгэрэл намын бүх албан тушаалд өөрийнхөө хүмүүийг тавьж байна” гэж шүүмжлэл их явсан. Зарим нь “…О.Цогтгэрэл ээ, Н.Алтанхуяг дарга шиг АН-ыг фракцууддаа хуваа” гэж зөвлөж байсан. Тэр бас үнэн. Н.Алтанхуяг 2008 онд АН-ын даргаар сонгогдоод 2014 оныг хүртэл “тэссэн” байдаг. АН-ын даргаар хамгийн удаан ажилласан. Түүний “нууц” нь АН-ын томоохон фракцуудад эрх тэгш хуваарилалт хийдэгт байсан гэдэг. Мэдээж, анхнаасаа таван нам нэгдэж АН-ыг байгуулсан нь тус намыг бүлэг фракцын хуваагдалтай явах гол шалтгаан болдог. Гэлээ ч, АН байгуулагдаад даруй 26 жилийг ардаа хийв. Энэ нь нэгдэн цулрах боломжит хугацаа юм. Тэгээд ч аливаа нам үзэл баримтлал дээр тогтдог болохоос үзэл бодол дээр нэгддэггүй гэдэг. Гэсэн ч тэгсэнгүй, анхны таван фракц нь улам задарч, зарим нь хоорондоо сүлэлдэн найралдсаар өнөөдөр АН нэрийн дор олон арван фракц ажилласаар байгаа юм. Чухамдаа тэр нь АН-ын дарга болгоны зовлон болж хувирдаг. Түүнтэй л О.Цогтгэрэл тулж байна. Тиймээс, О.Цогтгэрэлийг шүүмжлээд байгаа шиг тэрээр намынхаа бүх шат, нэгжийн албан тушаалд өөрийнхөө хүнийг тавих боломжгүй юм. АН шүү дээ. Харин генсекийн тухайд улс төрийн намын дарга нарын санал болгоод сонгуулдаг “эрх”-ээ О.Цогтгэрэл эдэлж чадсангүй, намынхан нь time out зарлуулчихлаа. Сарын хугацаа гэдэг улс төр өдөр цагаар өөрчлөгдөж байхад урт хугацаа юм. Энэ хооронд юу ч болж болно. Тэр тусмаа, АН “эрүүл” байж чадалгүй МАН-ын “халдвар”-ыг дотроо алдчихсан. “…Тус намд “Элсний-13” гэх бүлэг бууриа зассан” гэдэг бол зүгээр нэг үйл явдал биш юм. О.Цогтгэрэлийн генсекийг хүлээж аваагүй нь ч түүнтэй холбоотой байж мэднэ. Аягүйдвэл сарын дараа time out дууссан ч АН-ынхан генсекээ сонгох биш, намын даргаа “ярьж” магадгүй юм. Улс төр гэж, яг л өнөөдрийн хаврын тэнгэр мэт өрнөлтэй цацаа цалгиатай байдаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхааруулав

Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхааруулав

14 цаг 51 мин
ЦЕГ:Хуучин драгоны гурван давхараас хүн унаж нас барсан хэргийг шалгаж байна

ЦЕГ:Хуучин драгоны гурван давхараас хүн унаж нас барсан хэргийг шалгаж байна

15 цаг 0 мин
ХОМ: Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

ХОМ: Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир

20 цаг 11 мин
ХОМ: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

ХОМ: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн

20 цаг 16 мин
ХОМ: Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

ХОМ: Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

20 цаг 26 мин
ХОМ: Сангийн дэд сайд Б.Хулан

ХОМ: Сангийн дэд сайд Б.Хулан

20 цаг 31 мин
ХОМ: Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба

ХОМ: Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба

20 цаг 36 мин
ХОМ: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ

ХОМ: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ

20 цаг 41 мин
Дэлхийн геополитикийн орчин дахь сүүлийн үеийн өөрчлөлтүүд

Дэлхийн геополитикийн орчин дахь сүүлийн үеийн өөрчлөлтүүд

21 цаг 31 мин
П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

П.Цагаан: Төсвийг алдагдалгүй болгож, экспортоо төрөлжүүлэх цаг болсон

21 цаг 36 мин