С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

2026-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах  тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хугацаанд УИХ-д суудалтай зарим нам байр сууриа шууд илэрхийлсээр байна. Үүнтэй холбогдуулан академич, хуульч С.НАРАНГЭРЭЛЭЭС тодруулга авав. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан хуралдааны үеэр зарим нэг гишүүн УИХ-ын гишүүний ёс зүй гэж чухам юуг үзэхийг огт мэдэхгүй байсан. Судлаачийн хувьд танаас үүнийг тодруулъя?

-Монгол хүний язгуур мөн чанар, мөнх Тэнгэрээс заяасан өгөгдөл нь насан туршдаа ёс суртахуунлаг амьдрахад  л оршиж ирсэн. Ёс суртахуун бол жинхэнэ хүн болсны илэрхийлэл юм шүү. Энэ нь эелдэг найрсаг ба шударга ёс, эр зориг, үүрэг ба хариуцлага, эс шуналдах, жудаг, нинжин сэтгэл, итгэлцэл, үнэн, нэр төр, хамтач, эв эе, тэсвэр тэвчээр, атгаг бус ба урвашгүй сэтгэл зэргээр илэрлээ олдог юм. Эдгээрээс УИХ-ын гишүүнд түлхүү шаардагдах ёс суртахууны өгөгдлүүд нь эрхэмбээрийн ёс зүйг бүрдүүлж өгдөг. Юуны түрүүнд эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чин зүрхнээсээ хүчин зүтгэх явдал юм. Энэ ч учраас Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан шүү дээ.

-Сүүлийн үед олон түмний дунд УИХ-ын гишүүний ёс зүй ноцтой зөрчигдөж байна гэж ярилцах боллоо. Энэ талаарх таны үзэл бодол?       

-УИХ-ын гишүүн УИХ-ын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, монголын ард түмний хүсэл зориг ба ашиг сонирхлыг  илэрхийлэх төлөөлөгчийн бүрэн эрхээ илтэд хөсөрдүүлж байна. Ийм нөхцөл байдал нь сонгогчдыг УИХ-д өөрийн гэх элч, төлөөлөгчгүй болгож байгаа болно. Хууль батлах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохгүй байгаа нь хууль тогтоогч сураггүй алга болсонтой нэгэн адил. Үүнээс үүдэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болж байна. Эх орон, ард түмний ашиг сонирхолд илтэд тэрсэлж, сонгогчдын итгэлийг алдаж, шударга бус, бусармаг үйл үйлдэж, хэтэртлээ тансаглаж шуналдаж яваа гишүүнийг ёс зүйгээ чандлан сахиж байна хэмээн хэрхэвч үзэж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Сонгогчдын хүндлэл, итгэл төрүүлэхүйцээр биеэ зөв авч явах чадамжгүй, хүний адаг, элэг тохуу болж яваа гишүүнийг УИХ-д байлгаад татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгээд байхыг хүлээн зөвшөөрөх нь ёс суртахуунд туйлын харш үйл болох юм.

- Та түрүүн ёс суртахуунлаг бус хүн гэлээ. Үүнийгээ тодотгож өгнө үү?

 Ёс суртахуунаа хөсөрдүүлж, уландаа гишгэж яваа хүнийг хэлнэ. Эртний Субашид хэмээх хөлгөн сударт  “Муу юм энэ хорвоод хэчнээн олон боловч, Муу хүнээс илүү аюул гэж ер үгүй” гэсэн байдаг юм. Муу хүн бол ёс суртахуун нь ялзарсан хүн юм. Энэ хөлгөн сударт муу хүнийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, хамгийн аюултай араатнаас илүү аюултай гэж зүйрлүүлжээ.   

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ хэлэлцэхгүй гэж шийдвэрлэбэл та юу гэж дүгнэх вэ? 

-УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан халхлагч, дархлан хамгаалагч  болсон гэж үзэхээс аргагүйд хүрнэ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин