ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

2026-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Р.Оюун

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковийг /2026.04.10/ хүлээн авч уулзлаа. Тэрээр түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой асуудлаар ярилцлаа. Тухайлбал, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай “Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт протоколыг Монгол Улсын их хурлын аюулгүй байдал, гадаад бодлого, төсөв болон эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. Ойрын хугацаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Москва хотноо уг хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурна.

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал нь олон улсын эрчим хүчний зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд шууд нөлөөлж байна. Үнийн өсөлт нь манай улсын зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хүндрэл сорилт учруулж эхэлж байна. Уул уурхайн салбар идэвхжиж мөн хаврын тариалалт эхэлж буй энэ үед газрын тосны бүтээгдэхүүн, түүний дотор дизель түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зургаан сараас доошгүй хугацаанд худалдан авах хүсэлтэй байна. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхээр Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажил эхлүүлснийг тэмдэглэв. Мөн манай улсын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын гол түүхий эд болох аммиакийн шүүний тасралтгүй, тогтвортой нийлүүлэлтэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цаашид энэ асуудлаар хоёр тал тусгайлсан хэлэлцээр байгуулах саналтай байгааг онцоллоо.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Орос-Монголын харилцаанд онцгой анхаарал хандуулдагт талархал илэрхийлээд УИХ-ын даргын хувиар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Эх сурвалж www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин