О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

2026-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /04.13/ 10.00 цагаас эхэлсэн.  Хурлаар хэлэлцсэн асуудлын  талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрээр  "АН-ын хяналтын хороо маргааш хуралдаж, улс төрийн зөвлөлийг нөгөөдөр хуралдуулахаар боллоо.  Ажлууд цэгцэрнэ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээрт,  "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих эсэх санал хураалтаас АН дөрөв хоногийн завсарлага авсан. Энэ завсарлага дээр байр сууриа нэгтгэлээ.

Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга чуулганы үеэр ёс зүйгүй авир ааш гаргасан тухайд АН-ын бүлгээс ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэх байр сууринд хүрлээ.

"УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл өргөн мэдүүлснээс хойш АН-ын хувьд дотоод сонгуультай байсан тул байр сууриа нэгтгэх боломж хомс явж ирсэн. Сая бүлгийн хуралд 25 гишүүн оролцсон. Бүгд дэмжиж, хоёр одтой шийдвэр гаргасан. Ингэснээр АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно. Нэг зүйлийг тодотгож хэлье. УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага энгийн иргэдийн адил үйлчлээд явах ёстой. Одоогийн хуулинд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ. Бид пүрэв гарагаас өмнө улс төрийн шийдвэрүүдийг гаргаад явна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин