25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

2026-04-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

Тус илтгэлийг зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, нийт 65 саналыг УИХ-д  хэлэлцүүлэхээр танилцуулсан.

Уг илтгэлийг ХЭҮК-ын хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. Энэ удаагийн илтгэл нь Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, Шүүх шинжилгээ ба хүний эрх, Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал, Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгарч буй асуудал гэсэн зургаан бүлгээс бүрдэж байна.

 

“Улс төрийн нөхцөл байдлаас хамаатай бодлогын тогтворгүй байдал нь эрүүл мэндийн салбарт төвөг учруулж байна”

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртээмжтэй байна уу, өрх болон иргэнд  санхүүгийн дарамт болохгүйгээр эрүүл мэндээ хамгаалуулж чадаж байна уу гэдгийг дүгнэлээ. Сайжруулах шаардлагатай юм их байна. Орон нутагт амьдардаг хүмүүст хүртээмж муу, зорилтот бүлгийн иргэдэд хүрэлцээгүй байна. Эмийн чанар, хангалт нь анхаарал татсан хэвээр. Санхүүгийн хамгаалалтын тухайд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь бодлогын хувьд өөрчлөгдөж, ахиц гарч байгаа ч иргэнээс гарч буй мөнгөний асуудлыг шийдэх ёстой болж байна. Тодруулбал, эрүүл мэндийн үйлчилгээний зардлын 49 хувь нь иргэнээс гарч байгаа үзүүлэлт бий. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй, хавсарсан нийлмэл өвчинтэй, удаан хугацааны асаргаа шаардлагатай иргэнтэй бол тухайн өрхийг ядууралд хүргэх эрсдэлтэй.

Үүний зэрэгцээ улс төрийн нөхцөл байдлаас хамаатай бодлогын тогтворгүй байдал нь эрүүл мэндийн салбарт төвөг учруулдаг. Жишээлбэл, сүүлийн 20 жилд эрүүл мэндийн салбарт 44 хөтөлбөр хэрэгжсэн. Гэтэл хаанаас санхүүжих нь тодорхойгүй байснаас эрүүл мэндийн даатгалд өнөөг хүртэл дарамт болж байжээ. Иймээс хөтөлбөр хэрэгжүүлэх бол хаанаас санхүүжүүлэх вэ гэдгээ тодорхой гаргаж байх ёстой. Мөн шүүх шинжилгээний байгууллагын хүний нөөц, технологи, үйл ажиллагааны горимыг дүгнэсэн. Түүнчлэн хүүхдийн эрхийн хамгаалал болон эрэгтэйчүүдийн эрхийн талаар авч үзлээ" гэлээ.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг. Комиссын илтгэлийг хэлэлцсэний мөрөөр гарсан УИХ-ын зургаан тогтоолын хэрэгжилтийг үнэлэхэд 50–70 хувьтай байна.

Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд мэдэгдэхүйц ахиц гарахгүй байхад нөлөөлж буйг комиссын гишүүдийн зүгээс илэрхийллээ. Иймд тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар баталж, дараагийн илтгэлийг хэлэлцэхээс өмнө үнэлж, УИХ-д тайлагнаж хэвших шаардлагатайг онцоллоо.

 

“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой асуудлыг цогцоор нь сайжруулах шаардлагатай”

Энэ үеэр Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахын тулд тогтолцоогоор нь сайжруулах шаардлагатай. Ингэснээр монгол хүний амьдралын чанарт ахиц дэвшил гарна. Зөвхөн хууль эрх зүйн орчныг нь сайжруулаад л байдаг, хүний нөөц нь байхгүй байх зэрэг нэг зүйл дээр нь ач холбогдол өгөх биш цогцоор нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн хүний нөөцийн хувьд хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй, нийтээрээ цөөн байна. Уг нь Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр байранд байдаг. Гэтэл энэ нь нэг мэргэжлийн эмч нар нь хэт давамгайлсан гэдэг ч юмуу, сэргээн засахын тусламж үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч гэх мэтээр тодорхой, нарийн мэргэжлийн эмч нар хомсдолтой байна. Эдгээр асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбар бус цогцоор нь салбар дунд шийдвэрлэх ёстой. Иргэдийн хувьд хамгийн их гомдол гаргаж байгаа асуудал бол эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийн асуудал байна. Тиймээс чанарын удирдлагын асуудлыг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд дээр сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Нөгөө талаасаа зорилтот бүлгийн хүмүүсд хүрч чадаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Дараагийн нэг асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулахаар хувь хүний халааснаас гарч байгаа санхүүгийн дарамттай холбоотой асуудал байна. ДЭМБ-аас хувь хүний халааснаас гарч буй зардал нь өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй байвал сайн гэх зөвлөмжийг өгдөг. Гэтэл манай улсад энэ нь даруй хоёр дахин илүү болчихоод байгаа юм. Үүний улмаас магадгүй орлого багатай  хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байх, тухайн өрх ядууралд өртөх эрсдэлтэй болоод байна. Тиймээс энэ асуудал дээр яаралтай бодлогын арга хэмжээ авах шаардлагатай байна” гэлээ.  

 

Төрийн байгууллага, хуулийн этгээдүүд дотоод журамдаа “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, үйл ажиллагааг нь дэмжих” агуулга бүхий  заалтыг хийх нь чухал байна

Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн талаар ХЭҮК-ийн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хэрэгжүүлэх явцад гарч буй олон хүндрэл байна. Тухайлбал, ИНБ-ууд төрөөс ямар нэг санхүүжилт авдаггүй, түр зуурын үйл ажиллагаа явуулж байгаа нь тухайн асуудлыг тогтвортойгоор хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэсэн, үйл ажиллагааг нь дэмжсэн агуулга бүхий заалтыг төрийн байгууллага болоод хуулийн этгээд дотоод журамдаа оруулах ёстой” гэсэн байдаг. Гэвч энэ хуулийн заалт төдийлөн хэрэгжихгүй байна. Тиймээс төрийн байгууллага, хуулийн этгээдүүд дотоод журамдаа “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, үйл ажиллагааг нь дэмжих” агуулга бүхий  заалтыг хийх нь чухал байна. Ингэснээр төрийн байгууллагын ажилтнуудын хүний эрх хамгаалагчийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэнэ. Мөн хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих үйлдэл багасна гэх дүгнэлтэд хүрсэн” гэсэн юм.

Энэ хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ, Шүүх шинжилгээ ба хүний эрх” сэдвээр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдлын талаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг, Хүүхэд хамгааллын тогтолцооны зарим асуудлаар Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц нар илтгэлийн үндсэн агуулга, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг танилцуулсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

1 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

3 цаг 47 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 54 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

4 цаг 41 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

6 цаг 27 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

10 цаг 9 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

10 цаг 9 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

10 цаг 9 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

10 цаг 9 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

19 цаг 47 мин