Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

2026-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын 40 гишүүнээс  Харбины гэрээг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хурлаар  энэ төслийг хэлэлцэв. Гэвч тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Д.Ганбат  "Харбины гэрээтэй холбоотой сонсголоор УИХ-ын МАН-ын бүлэг намрын чуулганы төгсгөлд завсарлага авсан. Уг нь тав хоногийн завсарлага авдаг. Энэ завсарлага хаврын чуулган эхэлснээр дууссан ч өнөөдөр хуралдаан 30 минут хоцорч эхэллээ. Ингэж хууль зөрчигдөж байгаа нь зохисгүй. Харбины гэрээний ард маш олон асуудал бий. УИХ-ын дарга, МАН-ын дарга хөдөө явж байгаа ч иргэд "Яагаад Харбины сонсголыг хийхгүй байна вэ" гэж их асууж байна. Ж.Баярмаа, бусад гишүүдэд ч энэ талаар олон хүн хандаж, олон иргэн утастаж асуусан. 2024 оны сонгуулиас эхлээд янз бүрийн засгийн бодлого, томоохон төслүүд хүртэл энэ гэрээтэй холбоотой гэж хэлж болно. Мухар төмөр зам, зарим гэрээнүүд цаашлаад энэ асуудал руу хүрдэг. Зөвхөн нэг хэсгийг нь харахад энэ гэрээний алдагдал нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 34-36 их наяд төгрөг гэж яригдаж байна. Оюутолгойн сонсгол хийсэн. Харбины гэрээний сонсголыг яагаад хийж болохгүй гэж. Сонсголыг цаг тухайд нь хийвэл ард түмэнд ирэх хохирол багасна, авлига, луйвар буурна гэсэн юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин