Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

2026-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.  Тэрээр “УИХ-ын дарга төвийг сахисан байх ёстой. Түүнээс биш өөрийн гарч ирсэн намын даргыг сонгодог байж болохгүй. УИХ-ын дарга намчирхах ёсгүй. Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 64 гишүүний гарын үсэг авсан нэр дэвшигч УИХ-д орж ирж, саналаа хураалгах ёстой. Аль нэг нам, бүлгийн шийдвэрээр биш. УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч байгаа хүн нэр дэвшиж, санал хураалтаар УИХ-ын дарга болох ёстой. Энэ зарчмыг бид хатуу баримтална. Энэ зарчмын дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад удаж байна. Одоо УИХ-ыг удирдаж байгаа Ж.Бат-Эрдэнэ буюу УИХ-ын дэд даргыг албан ёсоор бид удирдаж байхад чуулганы хуралдаан дээр энэ хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцье. Хуулийн төсөлд бүх зүйлийг маш тодорхой заасан байгаа” гэсэн юм.

Хуулийн төслийн онцлох заалт:

  • УИХ-ын даргыг олонх буюу 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно.
  • Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
  • УИХ-ын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол УИХ-ын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • Нэр дэвшигч УИХ-ын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
  • УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
  • УИХ-ын дарга Олон улсын парламентын холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
  • УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ.
  • УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
1
Тэнэглэл. 64 гишүүн санал нэгдээд УИХ-ын даргад нэр дэвшүүлбэл Монгол Улсын үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчинө. УИХ-ын даргад зөвхөн олонхи болсон нам нэр дэвшүүлнэ. Нэг танхимтай парламентад УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх үндэслэл байхгүй. Олонхи болсон намын төлөөлөл бодлого тодорхойлж, хууль батлах байгууллагаа толгойлж, бас энэ намын дарга гүйцэтгэх засаглалаа удирдана. Харин УИХ-ын дарга намын дарга, намын сонгууль ажил үүрэг хавсран гүйцэтгэхийг хязгаарлаж болно. Тэмүжин ҮХ-ийг дахин дахин унш.
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин