Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

2026-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын дарга нь намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ талаар гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: -Энэ хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр өөр дуу хоолой нээгдэхгүй юм байна. МАН, АН-ын төлөөлөл уулзаад энэ хуулийг батална гэж байна. Өөр намууд оролцож, ярилцсан юм уу. Тэгээд 5 намын дуу хоолой болно гээд байдаг. Мөн энэ хууль чинь С.Бямбацогтод зориулж орж ирж байна. Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад намын гишүүнчлэлээс татгалз гэхэд “татгалзлаа гээд яах вэ намаараа л үлдэнэ” гэж хариулж байсан. Хэрэв үнэхээр сонгодог парламент руу явъя гэж байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг байж болохгүй юу. Дээрээс нь бүлэгт харьяалагдаагүй гишүүд гээд байдаг. Завсарлага авах эрх байхгүй. УИХ-ын дарга нь нам бус байлгавал дэд дарга нараа нам бус болгох юм уу. 5 намын төлөөллөөс оролцуулаад ойлголцоод цааш явах ёстой.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин: Үндсэн хууль дээр УИХ-ын даргыг гишүүд дотроосоо ил санал хурааж сонгоно. Дэд дарга нарыг нам, эвслийн бүлгүүд сонгоно гэж заасан. УИХ бол хүссэн хүсээгүй 126 гишүүнээс бүрдэж байгаа боловч нэр дэвшилтээс болж намаас хамааралтай байдаг. Хэлэлцэхийг нь дэмжээд ажлын хэсэг байгуулаад явах нь гишүүдийн бүрэн эрх гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин