Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

2026-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төсвийн байнгын хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцээд 73.7 хувийн саналаар дэмжигдлээ.  

Ерөнхий сайд Н.Учрал: -Монгол Улс далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр чухал ач холбогдолтой. Манайх  БНХАУ, ОХУ-тай хуурай замаар хиллэж, онгоцны түлш худалдан авдаг. Ингэхдээ Оросоос төмөр замаар тээвэрлэдэг бол Хятадаас төмөр замын царгийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор шилжүүлэн ачих байгууламжаар авдаг ч одоогоор түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай  вагон цестэрн байхгүй байна. Хятадаас орж ирэх түлш нь стандартын хувьд  нь Жет-а түлш бөгөөд ашиглалтад ороод байгаа шинэ нисэхийн шатахуун хангамжийн байгууллагад хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй. Дэлхий нийтийн нөхцөл байдал болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсаас экспортыг хязгаарлах, татварыг нэмэх шийдвэр гаргаж болзошгүй байна. Энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж хомсдол үүсгэж болзошгүй. Хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулагдсанаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлт тогтворжиж, Чингис хаан нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад  нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ.  

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээг хангана гэж ойлгож байгаа. Одоо оруулж ирж байгаа төслийг харахаар үйлдвэр ашиглалтад ороход өөрсдөө үүнийг ашиглана гэдэг томъёолол тод харагдахгүй байна. 

 Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: -Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 80 мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэнэ.  Өнөөдөр шинэ нисэх онгоцны агаарын түлшний хэрэглээ 80 мянга давсан байна. Авиа компаниуд түлш нийлүүлэгчийг сонгохдоо үнийн өрсөлдөөнөөр худалдаж авна. Сумлах байгууламжаар дамжуулж болно. Үнэлгээ таалагдахгүй бол авто машинаар цэнэглээд явах боломжтой. Хэлэлцээрт итгэмжлэгдсэн байгууллагын хийх үйл ажиллагаа нь шинэ нисэх онгоцны буудлын цэнэглэх байгууламжийг хамтарсан компаниар түрээсэлнэ. ОХУ-ын улсаас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс хангана. Авиа компаниуд тендерийн зарчмаараа худалдаж авна гэж заасан. Хэлэлцээрээс гадна итгэмжлэгдсэн байгууллага болон  авиа компанитай санамж бичиг байгуулсан. Үүнд Монгол Улсын газрын тосны үйлдвэр ашиглалтад орсон тохиолдолд 100 хувь тус бүтээгдэхүүнийг худалдаж авч борлуулна. Илүү гарсан бүтээгдэхүүнийг дотоодын компани нийлүүлнэ гэдэг зүйл заалт тусгагдсан. Энэ хэлэлцээрийн цаад зорилго нь шинэ нисэх буудлын агаарын хөлгийн түлшээр цэнэглэх байгууламжийн л асуудал байна. Ер нь дараа дараагийн цэнэглэх байгууламжийг төлөвлөөд явж байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин