Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

2026-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбаа 

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Уг эмхэтгэлд Канад дахь монгол судлаач эрдэмтдийн Монголын түүх, соёл, уламжлал, археологи з эрэг өргөн хүрээний сэдвээр хийсэн судалгааны сацуу бүс нутагт Монгол Улсын эзлэх байр суурь, гадаад бодлого, хөгжлийн тулгамдсан асуудлууд, Монгол, Канадын харилцааны ач холбогдол зэрэг сэдвээр хоёр орны нэр хүнд бүхий судлаачдын тавьсан илтгэлүүд багтсан байна. 

Дээрх товхимол нь Канад дахь монгол судлалын түүх, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаарх монгол судлаачид болон уншигчдын эрдэм мэдлэгт нэмэр болохын зэрэгцээ тэдэнд судалгааны чиглэлээр харилцаа холбоо үүсгэх гүүр болж, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэжээ. 

Мөн энэхүү товхимол нь хагас зуун жилийн түүхтэй Канад дахь монгол судлалын тулгын чулууг тавилцсан эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн дурсахын зэрэгцээ тус улс дахь монгол судлалыг цаашид хэрхэн дэмжин хөгжүүлэх, гүнзгийрүүлэн өргөжүүлэх талаарх орчин үеийн судлаачдын санал санаачлага, бодол санааг тусгаснаараа чухал юм.

Тус ЭСЯ Монгол, Канадын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд Канад дахь монгол судлалыг сэргээн идэвхжүүлэх, эрдэмтэн судлаач хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилгоор 2023 онд Торонтогийн Их сургуультай хамтран монгол судлалын хурал зохион байгуулснаас хойш монгол судлалын форумыг жил бүр зохион байгуулж байгаа билээ.

Дээрх хүчин чармайлтын нэгэн үр дүн болох “Mongolian Studies Forum in Canada” товхимол нь эрдэмтэн судлаачид төдийгүй Монголд сэтгэлтэй, Монголыг сонирхдог хэн бүхний оюуны хэрэгцээнд тус нэмэр болно хэмээн үзэж байгаа аж. 

Эмхэтгэлийн цахим хувилбарыг доорх холбоосоор орж үзнэ үү: https://online.flippingbook.com/view/633977206/...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

4 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

3 цаг 50 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 57 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

4 цаг 44 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

6 цаг 29 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

10 цаг 12 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

10 цаг 12 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

10 цаг 12 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

10 цаг 12 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

19 цаг 50 мин