“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

2026-03-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай” ноот бичгийг АНУ-аас Монгол Улсад ЭСЯ-нд гаргажээ. Уг ноот бичигт нэр дурдагдсан алба хаагчдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2023 онд тодорхойлолт хийж өгсөн байна. Гэтэл ноот бичгээр виз хүссэн “алба хаагч” гэх Д, Ө нар нь Батлан хамгаалах яам, ер нь зэвсэгт хүчний хэмжээнд огт ажилладаггүй болох нь илэрчээ. Өөрөөр хэлбэл, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд “...Иргэн Б.Д, Л.Ө нар нь Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т хамааралгүй, цэргийн алба хаагч биш байна” гэдгийг тогтоосон байна. Албан “ногоон” паспорт эзэмшиж, “...Цэргийн алба хаагч” хэмээн виз мэдүүлсэн тэдгээр иргэд үнэн хэрэгтээ алтны бизнес эрхэлдэг, саяхнаас томоохон худалдааны төв барьж ашиглалтад оруулсан бизнесмэнүүд байжээ. Өөрсдөө ч үнэн нь илэрсний дараа “...Батлан хамгаалах яамны Төрийн бичгийн даргатай найз” хэмээн мэдүүлсэн байна. Уг нь, анх дээрх иргэдэд хуурамч тодорхойлолт олгохыг Батлан хамгаалах яамны хариуцсан ажилтнууд эсэргүүцсэн ч албан тушаалын дарамтыг сөрж чадаагүй байна. Үүнийг дуулгасан нь хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, АНУ-ын зүгээс Монгол Улсын иргэдэд виз олгох дээр хатуу бодлого барьж эхэлсэн. Үүнд манай төрийн албаны нэрийг барьсан ийм ашиг сонирхлууд нөлөөлснийг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьсан “Бодь”-ийн оффтейк гэрээний төлбөрөөс “хандив” болж гарсан мөнгөний дуулиан анхаарал татсан хэвээр байна. Уг төлбөрөөс олон улстөрч авлига, хандив хэлбэрээр авсан байж болзошгүй мэдээлэл нийгэмд тарж, АТГ-т мэдээлэл болж очсон. Тодруулбал, “…“Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан. Гэсэн ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Улмаар, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145…… данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154…… тоот дансанд 286,318,170,604 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 110 сая ам.долларыг шилжүүлсэн. Түүнийг “Голомт финаншиал” группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр авлига болгож тараасан. Үүнтэй холбоотой онц ноцтой авлигын асуудлыг холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт АТГ-т хүргүүллээ” гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд хэд хонож байна. Гэтэл Батлан хамгаалахын яамаар дамжуулан “...Цэргийн алба хаагч” гээд АНУ-ын виз хүссэн Өвөрхангай аймгийн харьяат, уяач, бизнесмэн Д холбогдож буй бололтой. Түүний Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын аманд Нүхтийн зам дагуу байрлах 1.5 га газар дээр барьж босгосон 19 мянган мкв талбайтай “....... Mall”-ыг “Бодь”-ийн оффтейк гэрээний мөнгөний “хандив”-аас боссон байх магадлалтай юм байна. Өөрөөр хэлбэл, биенесмэн Д-гийн харилцаа хамаарал, холбоо сүлбээ нь тийш хөтөлж буй бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21