Ө.Шижир: УИХ-ын даргын албан тушаалаа яагаад өгөхөөр шийдсэн бэ?

2026-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.Бямбахажид

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр түүнээс гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: УИХ-ын даргын албан тушаалаа голоод ажлаа өгч байна гэж ойлгож болох уу?

-Намын дарга нь Ерөнхий сайд болно гээд УИХ-ын даргын албан тушаалаа голонгуй маягтай өргөдлөө өгч байна гэж ойлгож байгаа. Саяхан Хойд Солонгосын супермен удирдагч нь сонгуульд өрсөлдөөд 99.97 хувиар ялсан юм байна лээ. Өчигдөр МАН 99.93 хувиар ялсан. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Дорнод аймгийн Засаг дарга, ИТХ-ын машин, Дархан-Уул, Архангай аймгийн Засаг дарга нарын машинууд танай намын байрны гадна бүтэн эргэлдлээ. Намын хуралд яагаад төрийн машиныг унаж ирээд, төрийн мөнгөөр бензин хийгээд байгаа юм бэ?

Н.Учрал: УИХ-ын даргын хариуцлагатай албыг хүлээлгэж өгч байж парламентаар хэлэлцэх үйл явц явах нь зөв гэж үзсэн учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан

-Хуулийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-д олонх болсон намын төлөөллийн төв байгууллага нь Ерөнхий сайдад нэр дэвшигчээ сонгоод Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, тов тогтоох гээд хүлээж байгаа цаг үе. Хэдийгээр Ерөнхий сайдад нэр дэвшээд УИХ-д ороод сонгогдох эсэх нь тодорхойгүй байгаа ч зарчмын хувьд УИХ-ын даргын хариуцлагатай албыг хүлээлгэж өгч байж парламентаар хэлэлцэх үйл явц явах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа. Сөрөг хүчний зүгээс таван нам эвслээс бүрдсэн парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй байна гэдэг шаардлага тавьсан. Төрийн ажил цаашид тасралтгүй тогтвортой явагдах ёстой. Энэ утгаараа намын бага хурал хуралдаад улс төрийн шийдвэр гаргасан. Өчигдөр олонхыг бүрдүүлж  байгаа нам төлөөллийн төв байгууллагынхаа хурлыг зохион байгуулсан. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар бол улс төрийн албан тушаалтнууд учраас намынхаа бага хуралд оролцох ёстой. Гуравдугаар сарын 1-нд бид албан тушаал, сандал суудал ярих биш бодлогын хороонуудын хурлыг сонсож мөрийн хөтөлбөртөө үнэлгээ дүгнэлт хийсэн. Олонх болсон нам Засгийн газрыг бүрдүүлж байгаагийн хувьд Засгийн газартай болон УИХ дахь бүлэгт зохих чиглэлүүдийг өгч, үнэлгээ дүгнэлт хийгээд урагшилж байсан системтэй нам. Аймгийн удирдлагууд Улаанбаатар хотод хуралд оролцохоор ирэхдээ унаж байгаа машинуудтайгаа л ирнэ шүү дээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

3 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

3 цаг 49 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

3 цаг 55 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

4 цаг 43 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

6 цаг 28 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

10 цаг 11 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

10 цаг 11 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

10 цаг 11 мин
Монголд технологи нэвтэрснээр цахим залилангийн гэмт хэрэг шинээр бүртгэгдэж эхэлжээ 

“Зууны мэдээ” сонинд одоогоос 10 жилийн өмнөх энэ өдөр сэтгүүлч Б.Энхзаяагийн “Соном өвгөний хул

10 цаг 11 мин
SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

Есдүгээр сарын 19-ний өдөр SocialPay Park-д болох “Super Concert: Special” тоглолтод Кпоп-ийг төлөөлөх томоохо

19 цаг 49 мин