Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна

2026-03-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн дуулианы нэг “…“Бодь”-ийн тараасан” гэх 110 сая ам.долларын тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл байв. Тэрээр энэ сарын 23-нд АТГ-т хандах үеэрээ “…“Бодь интернэшнл” ХХК-ын оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдсан өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145…… данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154…… тоот дансанд 286,318,170, 604 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 110 сая ам доллар шилжүүлсэн. “Голомт финаншиал” группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай обьектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улстөрчдөд бэлнээр тус авилгын мөнгийг тараасан” гэж мэдэгдсэн. Тодруулбал, “…“Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байсан ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний шалтгаан болон бусад нүүрсний гэрээнүүдийн тухай хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулж, олон нийтэд хүргэх нь үр дүнтэй хэмээн үзэж Засгийн газраас УИХ-ын удирдлагуудад санал тавьсан. УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь, нийт есөн өдрийн турш үргэлжилсэн, хоёр шатны сонсголын үйл ажиллагаа сонсголын явцад “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан оффтейк гэрээ, түүнтэй холбоотой нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлан шалгах үйл явц илэрхий саармагжиж, олон нийтийн анхаарлыг огт өөр сэдэвт чиглүүлснээр энэхүү сонсгол өндөрлөсөн” гээд “…АТГ-т онц ноцтой авилгын асуудлыг холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна. Гэрчүүдийн хувьд амь нас, аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовж байгаа бөгөөд танай байгууллагатай эрхзүйн хувьд шүгэл үлээгчийн статустай хамтран ажиллах хүсэлтэй байгаа болно” гэсэн юм.

Гэхдээ энэ нь дуулиан гэхээсээ Монгол Улс цаашдаа хууль эрх зүй, шударга ёсны хэм хэмжээг барьж явах гэвэл үүнийг заавал мухарлах ёстой байж мэднэ. Учир нь, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой зардал 600 сая ам.доллар байснаа 1.3 тэрбум болж өссөн. Түүний урьдчилгаа төлбөр 110 сая ам.долларыг төрийн компаниас хувийн хэвшил рүү шилжүүлсэн. Тэр нь гэрээнд оролцсон, нөлөөлсөн албан тушаалтнуудад авлига болж тараагдсан байж болзошгүй мэдээлэл тараад байгаа юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн байгаад, цаашдаа Монгол Улсын хөгжлийн том төслүүд ийм байдлаар яваад байх нь ядарсан жижиг эдийн засгийг улам сөхрүүлж, ард иргэдийн ахуй амьдрал улмаа доройтуулах нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, төрийн мэдэлд баялаг байх эсэх, аль эсвэл төрийн мэдэл дэх баялагт олон нийтийн хяналтыг зүй ёсоор нь тогтоох талаар тодорхой шийдвэр гаргах цаг нь болсон бололтой. 

Энэ талаар УИХ-д суудалтай нам, улс төрийн хүчнүүд ч үүнд анхаарлаа хандуулж эхэлж. УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр энэ сарын 24-нд дээрх асуудлаар мэдээлэл хийв. Н.Номтойбаяр хэлэхдээ “…“Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад “Бодь” групп “Тавантолгой төмөр зам” компанийн гэрээний үнийн дүн нэг тэрбум таван сая ам.доллар, өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар гээд нийт 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. “Бодь” группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан, Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан. Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газарт бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой байна. Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нийт 5:40 цагийн материал байдаг юм байна. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно” гэсэн юм.

Мөн, АН-аас энэ сарын 26-нд хэвлэлийн бага хурал хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “…“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Говийн зам”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын төмөр зам” хувьцаат компанийн нүүрсний салбар дахь үйл ажиллагаа, оффтейк гэрээ, санхүүгийн урсгал, худалдан авалт болон төмөр зам барих үйл ажиллагааг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулна” гэдгийг мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ, хорих ангиас суллагдаад удаагүй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан  энэ сарын 25-нд телевизийн ярилцлагад оролцохдоо хөндсөн сэдвийн нэг нь энэ талаар байсан. Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд ирж УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Тэгэхдээ “…Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд нэг нэгээрээ цовх үсэрч гарч ирээд, бие биеэ сайхан илчилж байна даа. Нийгмийн амьдрал хүнд байгаа учраас жагсаал цуглаанаас болгоомжилж байна. Түүнээс биш, телевизээр яриад байгаа нөхөр болон гэрээнд оролцсон компанийн хоёр захирлын авсан авлигын мөнгөний дүн нийлээд 25 сая ам.доллар болж байх жишээтэй” хэмээн ярьжээ. Эндээс үзвэл, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал цаашаа хүрээгээ тэлэн нэлээд ухуулж, бас “оролцогчид” нь нэмэгдэх бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 59 (7801)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
не нормал
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21