МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

2026-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бага хурлын III хуралдаан өнөөдөр /03.29/ Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.Хуралдааныг удирдаж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Н.Учралыг  Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.Ерөнхий сайдад нэр дэвшигч  Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй.  Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Ажилласан байдал:

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд

2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

Сонгуульт ажил

2009 онд МАН-д элссэн. 

2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,

 2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,

 2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч

2023-2025  онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин