О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

2026-03-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 16-нд О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцээд бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзжээ. Анхан шатны шүүх Э.Болорчулуун, Ц.Шижир, О.Магнай, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Б.Бямбацогт, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч нарын хувьд буюу шүүгдэгч Б.Цогжаргал, Х.Саруул нарт холбогдох “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч О.Магнайд холбогдох “Их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Идэрчулууны “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдыг заналхийлсэн” үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Батцэрэн, Г.Идэрчулуун нарт холбогдох мөн “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийн зүйлчлэлийг “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг ба нөгөө талаас, бусдыг залилан мэхэлснээр хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй тул тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж байх ёстой юм. Тиймээс шүүх шүүгдэгчид ямар гэмт санаа хэзээ үүссэн, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах, цагаатгах бүхий л нотлох баримтуудыг харьцуулах байдлаар шүүгдэгч нарын гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн дарааллыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл, оролцоо, гэм буруу, учирсан хор уршигт нь нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна. Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэм буруугийн хэлбэр, санаа зорилгыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь гэмт этгээдийн өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, шүүхээс хууль ёсны шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин