"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

2026-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсад шатахууны үнийг нэмэх зайлшгүй нөхцөл үүссэн талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин холбон холбогдох албан тушаалтнууд оролцож мэдээлэл өглөө. Эхний ээлжинд зарим түлшний үнийг 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд цаашид литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол хийсэн гэдгийг хэлсэн юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин: -Дэлхийн хэмжээд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэж, 90 гаруй улс орон нөөцийн хязгаарлалт, санхүүжилтийн зохицуулалт зэрэг арга хэмжээ авч байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс ч шатахууны үнэд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй үүссэн. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хувьд АИ-92 бензиний үнийг тогтвортой хадгалах ч бусад төрлийн түлшний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон байна. Үнийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр эхний ээлжид АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцооллын хүрээнд шатахууны нийлүүлэлтийг төрөлжүүлэх гуравдагч орнууд, тэр дундаа БНХАУ-аас импортлох боломжийг судалж эхэлсэн. Мөн ОХУ-ын тал Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Хаврын тариалалтын ажлыг дэмжих зорилгоор 10 мянган тонн түлшийг үнийн нэмэгдэлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас “Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх” УИХ-ын тогтоолын төслийг ойрын хугацаанд УИХ-аар батлагдвал шатахууны үнийг 5 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

2026 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улс нийт 518 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн буюу АИ-92, АИ-95 бензин болон дизель түлш татан авсан бол гуравдугаар сард 161 мянган тонн түлш захиалжээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд:

                •             АИ-92 бензиний 42 хоног

                •             АИ-95 бензиний 72 хоног

                •             Дизель түлшний 26 хоног

                •             Агаарын тээврийн түлшний 19 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөвт 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт тусгаж, энэ онд багтаан 150 мянган куб метр шатахууны агуулах шинээр барихаар төлөвлөжээ. Уг бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлүүлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин