Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

2026-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Тэрээр "Засгийн газар Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх эрхийг хэрэгжүүлдэг. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гэдэг нь баримт, мэдээллийг хууль, хяналтын байгууллагад хүргүүлсэн иргэн, хуулийн этгээдийг төр хамгаалснаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрэн дүүрэн хэрэгжинэ. Шүгэл үлээгчийг хамгаалдаг эрх зүйн зохицуулалт олон улсад ч байна. Бид үүнээс дутах ёсгүй. Монголын нийгэм дэх хамгийн том аюул бол авлига, албан тушаалын гэмт хэрэг. Тиймээс Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр, шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэнэ. Нийт долоон бүлэг, 26 зүйлтэй. Дагалдаад эрүүгийн, зөрчлийн зэрэг дөрвөн хуульд өөрчлөлт орно. Бид нэг зүйлийг ялгах хэрэгтэй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, маш ноцтой шийдвэр гаргаж байсан этгээдүүд хэрэг нь боогдоод, гарах гарцгүй болоод ирмэгц иргэдийн анхаарлыг өөр тийш нь сарниулах, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийг харлуулах увиагүй үйлдэл гаргаж байгаа. Энэ бол шүгэл үлээгч биш. Амиа аврах гэж байгаа гэмт хэрэгтнүүдийн арчаагүй үйлдэл. Үндсэн хуулийн цэцээс Худал, илт худал мэдээллийг тараах гэмт хэргийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацааг ашиглаж, увиагүй аашилж байна. Хэрэв энэ заалт түдгэлзээгүй байсан бол эрүүгийн хуулийн зүйл ангиар шалгагдах ёстой" гэв.  

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин