Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

2026-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын гаргасан мэдээллүүдтэй холбоотойгоор Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулна гэдгээ мэдэгдлээ. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах боломж бүрдэх юм.

Тэрээр “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад Бодь групп, Тавантолгой төмөр замын гэрээний үнийн дүн нэг тэрбум 5 сая ам.доллар. Өмнө нь гүйцэтгэж байсан компанийн Хөгжлийн банкнаас авсан 276 сая ам.доллар гээд нийт 1.3 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцоход төсвийн 13 орчим хувийг эзлэх маш их үнийн дүнтэй асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл ярилаа. Үнэн нь хоёр талыг төлөөлж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр хаана байна вэ. Бодь группийг төлөөлж гарын үзсэн зурсан А.Амундра, Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хаана байгаа юм бэ. Миний санаж байгаагаар 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар энэ асуудалтай холбоотой 17 улстөрчийн нэрийг зарлаж байсан. Х.Баттулгаас эхлээд. Тэр өдөртөө гадагшаа гараад зугтаж байсан. Энэ асуудалд холбоотой, гар бие оролцож явсан хүн амиа хорлохыг завдаж байсан үйл явдал болсон. Энэ хэрэг Цагдаагийн газар бүртгэгдсэн. Ямартаа ч энд ямар нэгэн асуудал байгаа нь тодорхой.

Үүнтэй холбоотойгоор УИХ нүүрсний сонсгол зохион байгуулж байсан. Нийт 5:40 цагийн материал байдаг юм байна. Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр асуудал байна гэдгийг тодорхойлоод хууль хяналтын байгууллагад хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг нэгтгээд үзэхээр Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж, тэдний тойрон хүрээлэл дунд асар том авлига хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулах эрхийнхээ хүрээнд тогтоолын төсөл боловсрууллаа. УИХ-ын 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин