Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл ба Б.Энхбаярын жиргээ

2026-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар өнөөдөр (03.23)Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаснаа мэдээллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.  Нүүрсний сонсгол эхэлсэн цагаас Б.Энхбаяр сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн.  Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна" гэлээ.  Мөн тэрээр "ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотойгоор "Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ–ын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс хойш би ажиглаж эхэлсэн. Түүний хувьд  Голомт  банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Отгонбаяртай хамтарч  "Солонго Мөнх партнерс" ХК болон "Легал Линк Си Би Эй" ХК–аар дамжуулан "Тавантолгой төмөр зам" компаниас зөвлөх үйлчилгээний нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй талаар дурдагдаж байна. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаяртай ойрын харилцаатай бөгөөд томилгооны хүрээнд энэ холбоо нь батлагдаж байна гэж үзэж байна. Улмаар хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна гэлээ. 

УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа тайлбар бичжээ.  Тэрээр "Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам доллар боллоо, Бодийн тараасан авлига нь бүр 110 сая ам доллар гэнэ үү.  Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин