“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

2026-03-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу гуравн нэг нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.

Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов. Г.ЗАНДАНШАТАР: “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон. “Оюу толгой” ХХК 2020-2025 онд жилд 12.3 сая м.куб- 17.0 сая м.куб ус бохирдуулсан гэж Усны газар үзэж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин