Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

2026-03-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ удаа хоёр сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар “Ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өргөдлөө өгч байна. Энэ нь Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны төлөө юм” гэдэг үгийг тоть шиг давтсаар танхимаа орхив.  Харин өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаан болон МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар дараагийн сайд нарын нэрс тодров.   Ерөнхий сайд Г.Занданшатар дараагийн Эрчим хүчний сайдад,  УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохоор болжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт албан ёсны тайлбар өгсөн.  Тэрээр “Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргалаа” гэв. 

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг УИХ-д танилцуулдаг. Ийнхүү маргааш УИХ-ын чуулганд сайд нарыг танилцуулснаар тангараг өргөж үүрэгт ажилдаа орно. 

ХҮН намын квотоор сайд болж байгаа УИХ-ын гишүүн, Б.Найдалаа анх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллана.  Түүнийг эрчим хүчний салбарт нэлээд амбийцтай гэдэг. Түүнийгээ ч илэрхийлдэг нэгэн. Б.Найдалаа “Эрчим хүчний реформ хийнэ гэдэг нь зөвхөн үнэ тарифын асуудал биш, эрчим хүчний салбарын засаглал, үр ашгийг сайжруулах, хувийн хэвшлийг татан оруулах, ногоон болон сэргээгдэх эрчим хүчинд гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ бүгдийн суурь болсон эрчим хүчний эрх зүйн шинэчлэлийг цаг алдахгүй хийх зэрэгт анхаарах ёстой. Эрчим хүчний реформ хийхэд ХҮН нам манлайлж ажиллана” хэмээн хэвлэлд ярьж байв.  Б.Найдалаа нь Увсын гаралтай, Улаанбаатар хотод төрж өссөн.  23-р сургууль, СЭЗДС, Японы Кобэ их сургуулийг төгссөн. Санхүүч, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. СЭЗДС-д багшилж, Анод банк, ХААН банк, МСS групп, Ногоон зээлийн санд ажиллаж, ХҮН-ын дарга явсан намтартай билээ. 

Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “Судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Өмнөх сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд “Аргална даа” гэж явсаар л ажлаа өгч байгаа ийм салбар билээ. Тэгэхээр эрчим хүчний реформ хийх дараагийн хүн нь Б.Найдалаа болж байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувьд харьцангуй туршлагатай улстөрч.  Тэрээр өмнө нь Боловсролын сайд болон Гэр бүл, хүүхэд нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан.  Тэгэхээр энэ салбарт өөрийн суурь бодлогыг хэрэгжүүлэх байх.  Л.Энх-Амгаланг УИХ-ын даргаар томилогдоно, сайд болно гэх яриа гарч байсан ч нэг хэсэг албан тушаалгүй явсан.  Харин энэ удаа нэлээд хэл ам, өөрчлөлт шинэчлэл шаардлагатай Боловсролын салбар түүнд дахин ирж байна. Тэрээр мөн өчигдөр сайд болоод юу хийх талаараа тайлбар өгчээ.  "Боловсролын сайдаар томилох санал хэлсэн. Тодорхой процесс эхэлж байна уу гэж бодож байна. Ерөнхий сайд санал тавьж, Засгийн газар үүрэг өгч байгаа учир татгалзах эрх алга. Намайг сандал суудалд дуртай хүн гэж битгий болоорой. Би боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхийг тулд салбарынхантайгаа хамт зүтгэсэн. Сая багш нарын цалинг нэмсэн ч юм шиг, нэмээгүй ч юм шиг юм болсон. Нэг халааснаас аваад, нөгөө халаас руу хийчих шиг л юм болсон гэдгийг би өмнө нь хэлсэн. Багш нарын цалингийн асуудлыг нэг сарын дотор шийдэх боломж байгаа гэж харж байгаа. Багш нараа гомдоогоод, зовоогоод байж болохгүй. Би зургаан том шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлж, хоёр жилийн дотор төв, хотын сургуулийн ялгааг арилгана.

Хүүхдүүдийн төлөө чөтгөртэй ч нийлээд ажиллаж чадна. Би дуртайдаа сайд болж байгаа юм биш. Миний амьдралд сандал суудал, сайдын албан тушаал чухал биш" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 52 (7794)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21