10 жилийн өмнөх хаврын чуулганы нээлт

2026-03-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

2026 оны УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл-нийгмийн ой санамж” булангаараа яг 10 жилийн өмнө буюу 2016 оны хаврын чуулганы нээлтийг хэрхэн сурвалжилж байсан тухай нийтлэлийг сануулж байна.

 

“Олонхгүй парламентын отгон чуулган эхэллээ” нийтлэлийг манай сонины Улс төрийн албаны сэтгүүлч М.Ганцэцэг бичиж байжээ. 2012-2016 он бол сүүлийн 35 жилд хоёр удаа тохиосон олонхигүй парламентын он жилүүд байлаа. Аль нэг нам нь олонх бололгүй, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн эрх ерөнхийдөө Ардчилсан намд төвлөрч байсныг санаж байна. Гэхдээ Гүйцэтгэх засаглалын бүтцэд МАН, МАХН, МҮАН, ИЗНН болон бие даагчдын төлөөлөл ажилласан юм. Харин 2016 он сонгуулийн жил байв. Тэр утгаараа хаврын чуулган сонгуулийн өнгө аясыг тодорхойлохуйц, багагүй хүлээлттэй байсан байж таарна. 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр бол Их хурлын хаврын чуулганы нээлтэд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцсон ч байр сууриа илэрхийлж үг хэлээгүй байна. Харин Их хурлын дарга асан З.Энхболд чуулганы нээлтийн үеэр Тавантолгойн асуудлыг тодотгож, ач холбогдол өгч байсныг түүний хэлсэн үгнээс харагдаж байна. Тэрээр “Одоогоос яг нэг жилийн өмнө энэ танхимд УИХ-ын чуулганы нээлт дээр Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцээгүй тухай, энэ гэрээг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн”. “…Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” компанид хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2,5 сая иргэн, дотоодын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг үнэгүйдүүлсэн, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчсөн гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг ч дахин хэлье. Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах энэхүү хууль зөрчсөн гэрээг зогсоогоогүй бол ард түмний өмч болон Тавантолгойн орд өнөөдөр гадны компанид бүрэн шилжих байлаа. Энэ бүхнээс харахад УИХ-ын шийдвэр нэг жилийн цаадахыг харж чадсан, улмаар хэдэн арван жилийн дараах Монголын эрх ашгийг дээдэлсэн шийдвэр байж чадсан” гэжээ.

Парламентын спикер байхдаа алхаа ширүүхэн тогшдог, хэдэн гишүүдээ багагүй загначихдагаараа алдартай байсан З.Энхболд дарга хаврын чуулганы нээлт дээр ч хатуухан байр сууриа илэрхийлж байсан нь ийнхүү сонины шарласан хуудаснаа үлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 49 (7791)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
tsaasan soningiin dawuu tal shuude
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

3 цаг 1 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

3 цаг 1 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

3 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

3 цаг 1 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17