Т.САЙХАН
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсон талаар мэдээлсэн. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн бол Боловсролын сайд П.Наранбаяр ч мөн хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар тэрээр "Сайдаасаа огцрох хүсэлтээ хувийн шалтгаанаар өгсөн. Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Төрийн алба ээлжтэй. Гэхдээ бодлого сайн чамбайрч, нэгдмэл байдалтай явах ёстой" гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0