Хятадын "XV таван жил"-ийн төлөвлөгөө ба эдийн засгийн шинэ хөдөлгүүр: “Шинэ чанарын үйлдвэрлэх хүч” Монголд ямар орон зай нээх вэ?

2026-03-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.Чулуун-Эрдэнэ, “Бүс ба зам” хамтын хөгжил судалгааны төвийн үүсгэн байгуулагч, Хятад судлаач (Ph.D)

Бээжин хотноо жил бүрийн хавар болдог улс төрийн хамгийн том үйл явдал болох “Хоёр чуулган” (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл) дөнгөж өндөрлөөд байна. Энэ удаагийн чуулган урьд урьдынхаас илүү их анхаарал татав. Учир нь 2026 он бол БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зураглалыг тодорхойлох шинэ мөчлөг буюу XV таван жил” (2026-2030)-ийн төлөвлөгөө албан ёсоор хэрэгжиж эхлэх гарааны жил юм.

Өнгөрсөн арван жилд Хятадын эдийн засаг хурдтай тэлсэн ч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөөсрөлт, гадаад худалдааны орчны тодорхойгүй байдал зэрэг сорилтуудтай нүүр тулсан. Тиймээс энэ удаагийн “XV таван жил”-ийн төлөвлөгөөгөөр хямд ажиллах хүч, нүсэр дэд бүтэц, их хэмжээний хөрөнгө оруулалтад тулгуурласан уламжлалт өсөлтийн загвараас бүрмөсөн татгалзаж, цоо шинэ зам руу орохоо зарлалаа. Энэхүү шинэ замын луужин, шинэ таван жилийн төлөвлөгөөний гол цөм нь “Шинэ чанарын үйлдвэрлэх хүч” (New Quality Productive Forces) хэмээх ойлголт юм.

Хятад судлаачийн хувьд өмнөд хөршийн эдийн засаг "тооноос чанарт" шилжиж буй энэхүү шинэ бодлогын мөн чанар болон бодит хөрсөн дэх хэрэгжилтийг ажиглах нь Монгол Улс дараагийн таван жилд эдийн засгийн гадаад бодлогоо хэрхэн тодорхойлохыг чиглүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

Тооноос чанарт шилжих макро эргэлт

“Шинэ чанарын үйлдвэрлэх хүч” нь технологийн хувьсгалт дэвшил, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн шинэлэг хуваарилалтаас үүдэн гарах "Нийт хүчин зүйлийн бүтээмж"-ийн өсөлтөөр хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, хэчнээн хэмжээний төмөр, нүүрс оруулж хэр их бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал биш, харин оруулсан нэгж орц бүрээс технологийн тусламжтайгаар хэрхэн өндөр нэмүү өртөг гаргаж авах вэ гэдэг л чухал болсон хэрэг.

БНХАУ-ын Хөгжил Шинэчлэлийн Хорооны дарга Жөн Шаньжиэ уг стратегийн ач холбогдлыг тодорхойлохдоо: Өндөр чанартай хөгжлийг урагшлуулах онолын суурь болохын зэрэгцээ, их гүрнүүдийн технологийн өрсөлдөөнд стратегийн санаачилгыг гартаа авах гол хөзөр гэж онцлов.

Энэ ч утгаараа 2026 оны Засгийн газрын ажлын тайлангаа танилцуулах үеэр Хятад улсын Ерөнхий сайд Ли Чян "Орон нутгийн онцлогт тохируулан шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг хөгжүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог байгуулна" хэмээн онцгойлон заасан юм. 

Аж үйлдвэрийн шинэ зураглал ба "Есөн ханзны дүрэм"

Технологи ярилаа гээд Хятад улс нүүрс, ган төмөрлөг зэрэг уламжлалт хүнд үйлдвэрүүдээ шууд орхихгүй нь тодорхой. Гагцхүү арга барилаа өөрчилж байна. ХКН-ын Төв Хорооны Намын сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч асан, профессор Хан Баожян орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог байгуулах замыг "Давуу талаа хөгжүүлэх, Шинэ тулгуур бий болгох, Сул талаа нөхөх" гэсэн утга бүхий есөн ханзны дүрэм буюу (jiuzi jue)-ээр тайлбарласан байна. 

Үүний бодит илрэл нь Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн хөгжлийг бодит эдийн засагт чиглүүлэхийг тууштай баримтална хэмээн зааж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулан 200 тэрбум юанийн урт хугацаатай тусгай бонд гаргахаар шийдвэрлэсэн явдал. 

Уул уурхай, хими, хөнгөн үйлдвэрийн салбарт дижитал шилжилт эрчимтэй явагдана. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Мөнню" (Mengniu) компани дэлхийн анхны бүрэн ухаалаг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нэг ажилтанд ногдох бүтээмжийг уламжлалт үйлдвэртэй харьцуулахад 20 дахин нэмэгдүүлж чадсан нь уламжлалт салбарыг дижиталжуулахын бэлэн жишээ юм. Үүний зэрэгцээ, хагас дамжуулагч, сансар судлал, био-эм зүй зэрэг шинэ салбаруудыг хүчтэй дэмжиж, квант технологи, 6G сүлжээ зэрэг маргаашийн технологид төрөөс эрсдэл даах механизмаар хөрөнгө оруулах хөшүүргийг бүрдүүлжээ.

Ухаалаг эдийн засаг буюу "Хиймэл оюун ухаан+" хөдөлгөөн

"XV таван жил"-д хийгдэж буй өөр нэг том хувьсгал бол "AI+" (Хиймэл оюун ухаан+) хөдөлгөөн юм. Энэ удаагийн чуулганы үеэр сайд нарын өгсөн тоо баримтууд уг хөдөлгөөн аль хэдийнэ цаасан дээрээс буусныг нотолно. Тухайлбал, тээврийн салбарт 3000 гаруй км ухаалаг хурдны зам ашиглалтад орж, боомтын ачаа эргэлтийн хурд 40%-иар өсчээ. Хөдөө аж ахуйд гэхэд л 300 мянга гаруй дрон 4.6 тэрбум га (му) талбайд үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

 

Эх сурвалж: Хятад улсын зүүн хэсгийн Аньхуй мужийн Хөфэй хотод байрлах хүн дүрст роботын өгөгдөл цуглуулах, бэлтгэл сургалтын төвд хүн дүрст робот хайрцаг зөөх дасгал сургуулилт хийж буй нь. 2025 оны 12 дугаар сарын 4. (Синьхуа/Жан Дуань) https://www.globaltimes.cn/page/202512/1350213.shtml

 

Эдгээр өөрчлөлтийн суурь нь Хятадуудын технологийн тусгаар тогтнолоо хамгаалах бодлоготой шууд холбогдоно. Гадны технологийн хоригоос сэргийлж, шинэ хөдөлгөгч хүчийг нэгтгэн, бие даасан байдлын үндэс сууриа бэхжүүлэх нь энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөний гол сорилтын нэг болохыг албаны хүмүүсийн хэлсэн үгнээс харж болохор байна.

Инновацийн амьд орчин: "Таван хэлхээний уялдаа"

Сайн технологи байлаа гээд түүнийг хөрсөн дээр буулгах экосистемгүй бол ямар ч нэмэргүй. Хятадын эдийн засагчид үүнийг Инноваци, Аж үйлдвэр, Хүний нөөц, Хөрөнгө, Бодлого гэсэн таван хүчин зүйлийг нэгтгэсэн "Таван хэлхээний уялдаа" (wulian xietong) хэмээх онолоор тайлбарлаж байна

Фужянь мужийн Чуаньжоу хотын жишээ үүнийг батална. Тус хот хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлдээ AI нэвтрүүлснээр бүтээмжээ 20%-иар өсгөөд зогсохгүй, 40 сая ам метр стандарт үйлдвэрийн байгууламж барьж, 3000 гаруй компанийг нэг дор төвлөрүүлж чаджээ. Төрийн оновчтой дэмжлэгийн үр дүнд тус хотын томоохон аж үйлдвэрийн компаниудын 47.6% нь өөрийн гэсэн судалгаа, хөгжүүлэлтийн багтай (R&D) болсон байна.

Мөн эрүүл мэндийн "Yangzijiang Pharmaceutical" групп мужийн засгийн газраас иргэдийн эрүүл мэндийн "дата" мэдээллийг албан ёсоор худалдаж авч, шинэ эмийн судалгаанд ашигласан нь лабораториос үйлдвэрлэлийн шугам хүртэлх замыг богиносгож, өгөгдөл шууд үйлдвэрлэлийн хүчин зүйл болж буйн бодит баталгаа болжээ. 

Дүгнэж хэлэхэд, өмнөд хөршийн эдийн засаг өнөөдөр зөвхөн "томорч" байгаа хэрэг биш, харин "мөн чанар"-аа бүрэн сольж байна. Бид Хятад улсыг зөвхөн "нүүрсний хамгийн том худалдан авагч" эсвэл "өргөн хэрэглээний хямд бараа нийлүүлэгч" гэдэг хуучин нүдээрээ харж, харилцах аргагүй болжээ. "XV таван жил" болон "Шинэ чанарын үйлдвэрлэх хүч" бол БНХАУ дэлхийн технологи, ногоон эдийн засгийн манлайлагч болох хэтийн зорилгынх нь стратегийн тунхаг юм. Тиймээс Хятадын төрийн бодлогын энэхүү шинэ кодыг цаг алдалгүй тайлж, гүнзгий ойлгох нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, хэтийн хөгжлийн төлөвлөлтөд амин чухал байна.

Нөгөөтэйгүүр, хоёр орны цаашдын харилцаанд зөвхөн төр засгийн түвшний яриа хэлэлцээ, эсвэл цэвэр бизнесийн арилжаанаас гадна "Судалгаа-Шинжилгээ-Инноваци"-ийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Хятадын эдийн засгийн шинэ хөдөлгүүр болсон дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүчний туршлагыг Монголд нутагшуулахын тулд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд болон технологийн компаниудын хамтын сүлжээ буюу өнөөх "Үйлдвэрлэл-сургалт-судалгааны уялдаа" зайлшгүй шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд 2026 он бол Хятадын "XVтаван жил"-ийн гарааны жил. Манай улс "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ынхоо хэрэгжилтийг хөрш орныхоо эдийн засгийн шинэ чиг хандлагатай нягт уялдуулж, боломжийг өөрт ашигтайгаар эргүүлэх цонх үе яг одоо нээгдээд байна. "Шинэ чанарын үйлдвэрлэх хүч" бол зөвхөн Хятадын дотоод асуудал биш, хил дамнасан эдийн засгийн харилцааны шинэ дүрэм гэдгийг бид сайтар ухамсарлах ёстой

 

 

Ашигласан эх сурвалж.

  1. 郑栅洁. 积极发展新质生产力 扎实推进高质量发展. 人民日报, 202616]
  2. 李强在政府工作报告中提出,加紧培育壮大新动能. 新华社, 202635]
  3. 韩保江. 实现产业体系整体跃升,2026年要念好九字诀”. 中国经济时报, 202636]
  4. 速读2026政府工作报告:坚持把发展经济的着力点放在实体经济上. 北京商报, 202635]
  5. 张一鸣. 从全国两会第二场部长通道看高质量发展新路径. 中国经济时报, 2026310]
  6. 高政扬. 聚力新动能培育,筑牢科技自立自强根基. 第一财经, 2026310]
  7. 於今. 四新战略与四链路径构建驱动智慧经济的五链协同新范式. 中国网, 2026310]
  8. 蔡战胜代表:锚定新质生产力,泉州以全域人工智能+”向新而行再出发. 人民网, 2026310]
  9. 从实验室到生产线 新质生产力如何在一线破土而出. 工人日报, 202635]

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантас юм

7 цаг 13 мин
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

8 цаг 7 мин
Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

Сэлбэ дэд төвийн тендертэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэргэлэнбаатар гэж хэн бэ?

10 цаг 57 мин
“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

15 цаг 13 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

15 цаг 13 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

Өчигдөр 15 цаг 30 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

Өчигдөр 13 цаг 58 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Өчигдөр 13 цаг 26 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

Өчигдөр 13 цаг 18 мин