Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

2026-05-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАХАЖИД  

 

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Туулын хурдны замын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хороо байгуулах асуудал яригдсан. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор Х.Ганхуяг гишүүн Хянан шалгах түр хороо байгуулж түр хорооны дагуу мэдээлэл авахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч үүнийгээ буцаагаад, больж байх шиг байна. Сүүлийн үед төрийн ажил хэрхэн явагдаж байна гэвэл эхлээд сошиал медиагаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл сэвнэ. Дараа нь хянан шалгах түр хороо байгуулдаг. Хууль шүүхийн байгууллага ажлаа хийхээс өмнө эхлээд “сошиалынхаа шүүх”-ээр оруулдаг. “Сошиалын шүүх” шийдэх юм бол хуулийн байгууллага түүнийх нь дагуу ажлаа явуулж шийдвэр нь сошиал шүүхээр сайн үнэлгээ авбал шүүх нь түүнийг дагаж шийдвэр гаргадаг ийм л буруу жишиг рүү ороод байна.

Хэрэв хууль сахиулах байгууллага гэж байдаг бол Монголын хууль тогтоомж зөрчөөд төсвийн 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийчихсэн баримт байгаа. Туулын хурдны замыг хийх гэж буй Хятадын компанийн баталгааны хуудсыг санхүүгийн мэдлэгтэй хүн харахад л хууль тогтоомж зөрчсөн байгаа. Ийм баталгааны хуудас аваад төсвийн мөнгөнөөс 500 тэрбумыг шилжүүлчихсэн нь бүлэг залилангийн гэмт хэрэг ил тод бэлэн байна.  Ийм бэлэн гэмт хэрэг дээр МАН-ын хоорондын тулааныг хараад үйл ажиллагаагаа шударгаар хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа хууль сахиулах байгууллага ажлаа хиймээр байна.

-АН-ын бүлэг хурдны замын төслийн санхүүжилттэй холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Ямар баримтууд ил болсон бэ?

-Ардчилсан намын бүлэг анх “Туулын хурдны зам” төслийг шууд зогсоо гэж шаардаагүй. Харин мэдээлэл авъя, тал бүрийн байр суурийг сонсох зорилгоор бүлэг дээрээ хэлэлцүүлэг хийсэн. Тус хэлэлцүүлэгт хотын удирдлагыг тойрсон хэдэн хүн гаднаас ирсэн мэргэжилтэн, судлаачдын тайлбарыг няцааж чадаагүй. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хийж байгаа ажлыг хамгаалж чадаагүй. Хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон. АН бүтээн байгуулалтыг ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн зүйл байхгүй. Энэ их эрх мэдэл, мөнгийг ил тод биш хаалттай байдлаар зарцуулж, Байгаль орчны үнэлгээ гүйцэт гараагүй байхад төслийг эхлүүлж байгаа нь зөв үү, буруу юу гэдэг дээр л асуудал ярьсан. Хэн ч юу ч гэж байсан энэ ажлыг хийнэ гэж дайрсных нь эцэст Монгол Улс 500 тэрбум төгрөгөөр хохирч, бүтээн байгуулалтын  ажил гацалтад орж байгаа юм.

Төсвийн хөрөнгөнөөс 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой. Тэгэхгүй Т.Даваадалай гэх орлогч даргаа урдаа тавиад хаалт хийж буй дүр зураг харагдаж байна. Гэтэл асар том хохирол үүсгэчихсэн нь баримтаар ил байгаа үед хотын даргаа өөрөө ажлаа өгөөд шалгуулах нөхцөл бүрдсэн. Өнөөдөр Т.Даваадалай гээд орлогч даргыгаа урдаа тавьчхаад нөгөөх нь ажлаа өгнө гээд өмнүүр нь хаалт хийж байна.  Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн хуулиар санхүүгийн баталгааг хэн гаргах вэ гэвэл давхар даатгагч эсвэл тухайн улсын банк санхүүгийн байгууллага нь баталгаа гаргах ёстой юм.

Манай улсаас ч мөн даатгалын компани оролцох ёстой байдаг. Харин нийслэлийн удирдлагаас бид ямар ч хууль зөрчөөгүй. Манайхаас даатгалын компани оролцож байгаа гэж яриад байгаа. Мөнх даатгал гэх газар нь даатгал гаргасантай ямар ч холбоогүй байгаа юм. Зуучлагч, оролцогч байдалтай харин даатгалтай холбоотой харилцаанд байхгүй баталгааны бичигт буюу гэрээнд оролцоогүй байна. Огт хууль дүрмээрээ яваагүй бичиг баримт байгааг бид залилан гэж хэлж болно. Хуулиараа гадаадын банк нь байх ёстой.  Гэтэл зүгээр нэг ААН компани нь бид нар батлан даагч нь гэсэн бичиг дээр 500 тэрбумыг шилжүүлсэн нь бүлэг дээрэм гэж ойлгож болно. 2016 онд нийслэлийн төсөв 550 тэрбум байсан. 2026 онд дөрвөн их наяд болж нэмэгдсэн. 2021 оноос нийслэлийн эрх мэдлийг онцгой нэмсэн. Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш гэсэн үг. Хот өөрөө татвар хураамж тогтоодог болсон. Бонд гаргадаг болсон. Үнэт цаас гаргадаг болсон. Нийслэлийн иргэдийн төлдөг нэг хувийн татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлсэн. Ерөнхийдөө эрх мэдлээ нэмж, татвараа ч нэмсэн.

-Энэ асуудалтай холбоотойгоор нийслэлд санхүүгийн олон зөрчил яригдаж байгаа. Уг асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар хотод үүссэн өрийн хэмжээ болон зээл нь хотын бонд нийтдээ 500 сая ам.доллар, олон улсын байгууллагын зээл 500 сая ам.доллар, батлан даалтууд 300-500 сая ам.доллар гээд нийтдээ хотын тавьсан өр хоёр тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь ойролцоогоор долоон их наяд төгрөг буюу Монгол Улсын төсвийн 30 орчим хувь болж байна. Аудитаас нийслэл дээр байнга тавьдаг шаардлага нь төсвийн сахилга бат сул, худалдан авалт ил тод биш, төсвийн хэтрэлт өндөр, төслийн хэрэгжилт удаан, үр дүнгийн үнэлгээ байхгүй гэдэг. Мөн энэхүү тендер зарлагдах үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ ч энэ бүхнээс хол зайлахгүй гэдгийг сануулж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 83 (7825)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Дп
2жил болж байхад ганц удаа царайгаа харуулаагүйнхээ төлөө өөрөө слнгогчидоосоо эхлээд уучлал гуй
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

Уржигдар 18 цаг 13 мин
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Уржигдар 06 цаг 10 мин
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Уржигдар 06 цаг 00 мин
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

2026-07-02
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

2026-07-02
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

2026-07-02
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

2026-07-02
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

2026-07-02
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

2026-07-01